3-6 насны хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?
3-6 нас бол хүүхдийн амьдралын анхны том алхам, анхны том сорилт юм.
Хүн амьралынхаа турш энэхүү үеээ оюун санаандаа хамгийн тод дурсамж болгон санаж үлдээж байдаг.
Тийм ч учраас энэхүү цаг үеийн дурсамжаар дүүрэн өнгөрүүлэх ёстой. Нийгмийн амьдрал эхэлж, гэр бүлийн гишүүнээс нийгмийн нэгэн гишүүн болох шинэ үүд хаалга нээгдэж байгаа энэ үед эцэг эхийн оролцоо, эцэг эх, хүүхдийн хүйн холбоо маш чухал. Энэхүү номонд маш олон бодит кэйс түүх дээр үндэслэсэн 3-6 настайдаа хүүхдийн анхаарах ёстой 10 энгийн дүрмийг санал болгож байгаа.
Эцэг эх, асран хамгаалагч нар бүгд хүүхдээ бага сургуульд орохын өмнө санаа зовоосон хичээл, найз нөхөд, багш гэх мэтчилэн нийгмийн амьдралд хэрхэн харьцах талаар зохиолч маш өвөрмөц өнцгөөс тайлбарлах болно.