Хонины ноосон утас / Ако бүүкс цуврал
Номын Хэмжээ: 15х14,5см/20 нүүртэй
Агуулга:
Хонины ноосон утсаа
Наашаа нэг, цаашаа нэг,
Холбож сүлжиж нэхээд
Даруу зантай панда найздаа
Дулаахан цамц хийж өглөө...
Энэхүү ном нь үгэн наадгай маягаар давтамжтай, хэмнэлтэй бичигдсэн бөгөөд хонины ноосон утасны бяцхан аялал нь тэрхүү хэмнэлд наадах мэт өрнөдөг. Хуудсыг эргүүлэх бүрт утас маань аливаа зүйлд өөрчлөгдөн хувирч, дараа нь юу гарч ирэх бол гэх мэт хүүхдийн сонирхлыг татаж, догдлуулна.
Зориулагдсан нас: 2 нас ~
Тайлбар: Эцэг эхчүүд бид үр хүүхдээ бусдад санаа тавьдаг, сайхан сэтгэлтэй нэгэн болж өсөөсэй гэж хүсч эрмэлзэж байдаг. Гэвч бага насны хүүхдийн хувьд, “БИ” төвтэй өөрийнхөө ертөнцөд эргэлдэж, өөрөөсөө өөр зүйлийг анхаарч бодох сөхөөгүй байдаг. Иймээс хүүхэддээ аливаа зүйлийг бусадтай хуваалцах, аливаа үйлдэл хийхдээ бусдыгаа бодож анхаарч байх, хүнийг хүндлэж харилцах зэргийг бодитоор үлгэр дуурайлал болгож харуулж байх, энэ талаар ярилцаж ойлгуулaх хэрэгтэй.
Энэхүү ном нь дүрслэн үзүүлж буй хүн, амьтан, эд зүйлээрээ дамжуулан, бодитоор нүдэнд харагдахгүй зүйлсийг оюун санаандаа дүрслэх, дүрүүдийнх нь сэтгэл зүрх, үйл хэргийг эргэцүүлж бодоход тусладаг. Мөн агуулгатай нь уялдуулан, хүүхдэд аливааг тайлбарлаж өгөх, харилцан ярилцах нөхцөл бололцоог олгодог учир, хүүхдийн сэтгэл санааг тогтворжуулж, найз нөхрөө хайрлаж хүндлэх сэтгэлийг хөгжүүлэхэд тусалдаг.
◎Унших аргачлал
Хонь бусаддаа ноосоороо цамц, ороолт хийж өгөн нүцгэн үлдэх үед, цааш үргэлжлүүлэн уншилгүй “Яанаа, энэ үед хонь юу бодож байгаа бол?”, “Бид юу хийж өгвөл дээр вэ?” гэх мэтээр харилцан ярилцаж үзээрэй. Бусдын оронд өөрийгөө орлуулан тавьж бодох, энэ талаараа харилцан ярилцах нь бусдыг анхаарч хардаг, хүнлэг, тусч сэтгэлийг бий болгодог.
Унших явцдаа хүүхдийнхээ хурууг ноосон утсан дээр тавиулж, хөөлгөж уншвал, хүүхдийн төвлөрөх чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.
Номоо уншиж дуусгаад, хонь гэдэг амьтны хөвсгөр ноосоор бид дулаахан гутал, хувцас хийж өмсдөг, эсгий хийж гэр барихдаа ашигладаг, өөрөөр хэлбэл хонины ноосны ачаар хүйтэнд даарахгүй амьдардаг болохыг тайлбарлаж, мал амьтны ач холбогдлын талаар ярилцаарай.