Зул сарын баяр буюу Христийн мэндэлсэн өдөр жил бүрийн 12 сарын 25-нд болдог ба дэлхийн 140 гаруй улс оронд энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэдэг. Хүмүүс ихэвчлэн Merry Christmas буюу "Христэд мэндэлсний баяр хүргэе" хэмээн мэнд хүргэж, сүмд өргөл өргөх, бэлэг солилцох, гэрээ гацуураар чимэглэх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Ингээд зул сарын баяр энх тайван, эвлэрлийн бэлгэ тэмдэг болсон юм.
Баярын өмнөх өдөр улс орон бүрт өөрийн гэсэн нэртэй. Жишээлбэл, Германд Хайлигеабенд гэдэг. Энэ өдөр манайхаар битүүний өдөртэй ижилхэн.
Хамгийн том сүлд мод 2.8 сая гэрэлтүүлэгч, 82 метр өндөртэй. Эрт дээр үед хүмүүс модонд сүнс амьдардаг гэж итгэдэг байсан учраас модыг алим, самраар чимэглэж сүнснүүдийг аргаддаг байжээ. Ингээд л та бидний мэдэх "Ганган ногоон гацуурхан"-ыг жил бүр уламжлал болгон засдаг болсон.
Санта Клаусыг 1823 онд хэвлэгдсэн Клемент Мурын "Николасын айлчлал" номноос сэдэвлэж бүтээсэн.
Хүн төрөлхтөнд хайрыг цутгасан бурхны хүү ~ Дэргэдэх хүнээ хайрла! ~ ~ Өөрийн дайснаа ч хайрла! ~ “Түүхэн дэх хамгийн хүчирхэг философи цагаан толгой, by Yamcha”
Commentaires