Философи цагаан толгой бас бус номын хэлэлцүүлэг маш сонирхолтой болсон тул олон уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу зочдын маань өрнүүлсэн үр өгөөжтэй сайхан яриаг бичвэр болгон хүргэж байна. Тухайн өдөр зааланд байсан хүмүүс бидэнд панелистуудын маань хувьд философи хэрхэн амьдралд нь нөлөөлсөн, хувь хүний хувьд хэрхэн хүчирхэг болж зөв замд явж буйгаа мэдэрдэг тухайгаа бидэнтэй хуваалцахад үнэхээр тэдний Филосифид дуралсан, гал халуун эрмэлзэл, хүсэл тэмүүлэл, хүчирхэг байдал нь зааланд тэр чигээрээ мэдрэгдэж байлаа. Харин ингээд бичвэр болгохоор тэр амьд байдал, гал халуун хүсэл тэмүүлэл нь тэр цаг, тэр өдрийнхтэй адилгүй байх гэж эмээж байна. Гэхдээ л багахан ч гэсэн та бүхэнд тэр хүсэл тэмүүллийг нь хуваалцахыг хүслээ. Ингээд Та бүхэн таалан болгооно уу! Филосифи өгүүлэх гэж буй тэр төрх юутай үзэсгэлэнтэй!
Модератор Gerelt-Od Dash:
Философиддог хүмүүсийн эцсийн зорилго юу юм бэ, тэд өөртөө итгүүлэх зорилготой байдаг юм уу, эсвэл зүгээр пойнт гаргаж ирээд байдаг юм уу?
Панелист Dulguunbayar Mungunzagas:
Сократ Философичийг багшаас ялгах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Багш бол өндөр газраас ус ургаж буй мэт мэдлэгээ урсгадаг хүн юм. Харин Философч хүн нөгөө хүнтэйгээ уулын өөд хамт авирдаг хүн юм. Юу гэсэн үг вэ гэвэл би үнэний тухай мэдэхгүй байна, хоёулаа хамт үнэний тухай ярилцъя гэдэг хүн бол философч хүн. Философийн тухай асуулт асуухдаа айх хэрэггүй битгий айж байгаарай. Угаасаа асуулт асуух нь философийн суурь юм. Жишээ нь Сократ гарч ирээд хүмүүсээс сайхан амьдрал гэж юу вэ гэж асууна, харин нөгөө хүн чинь хариулах гэж оролдож эхэлнэ. Тэгвэл чи тэрийгээ үнэн гэж яаж мэдээд байгаа юм, үнэн гэж яг юуг ойлгоод байгаа юм гэх зэргээр асуух явцад тэр хүмүүсийг юм мэддэгүй юм байна гэдгийг өөрт нь ойлгуулдаг. Үүнээс харахад хамтдаа үнэнийг эрэх, мөн хүмүүс бид мэддэг гэж боддог зүйлээ мэддэггүй гэдгийг ойлгуулаад дуусгах нь философичийн хийдэг ажил юм. Харин А болон Б гэж түүнд ойлгуулах гэж хүчлэхээс илүү ер нь бол харилцан ярианы үр дүнд хүмүүсийн мэддэггүйг ойлгуулж түүний дараа хамтдаа үнэнийг хайж олох процес гэж ойлгодог.
Панелист Sekstsagaanbogd:
Энэ бол үнэн юмаа, миний ярьж байгаа зүйл үнэн юмаа гэж хэлдэг бол тэр улс төрчдийн ажил байх. Энэ яг минйи ярьж байгаа үнэн шүү нээрээ. Би бол яг сайн хүн шүү гэх мэт үгсийг улс төрчид л байнга давтаж байдаг.
Миний хувьд, философийн багш учир хүмүүст философид хэрхэн амархнаар, философийг арай хялбар замаар яаж сурч болох уу, илүү дөт зам зааж өгөхийг хүсдэг. Гэхдээ чи өөрөө хариултыг нь олох хэрэгтэй болно.. Ямарч философичийг жишээ нь Хоббс хүний мөн чанарыг муу гэж үзсэн юмуу үзээгүй юмуу, чи тэр тухай мэдчих. Харин би чамд Хоббс хүний талаар юу ярьсныг яриад өгч болно. Харин түүнээс өөрөөр энэ зүйл үнэн шүү гэж ярих утгагүй болчих гээд байгаа юм. Миний сүүлд уншсан номонд Философи гэдэг бол ертөнц дээр юуг ч танин мэдэх боломжгүй юм байна гэдгийг хүмүүст мэдүүлэх байгаа юм гэсэн байдаг. Жоохон нигилист сонсогдож магадгүй. Гэхдээ би түүнд илүү үнэмшээд байна. Бид нар энэ үнэн юмаа гэж ярихаас айдаг байх хэрэгтэй юм.
Модератор Gerelt-Od Dash:
Филосифиддог хүмүүс тэр сэвдээ яаж олдог юм, эсвэл тийм маргалдахад бэлэн байж байдаг, байнга мөлжүүртэй сэдэв гэж байдаг юм уу?
Панелист Dulguunbayar Mungunzagas:
Философичид гэдэг юу ч хийдгүй хийцгүйрээд байж байдаг хүмүүс биш юм. Энэхүү номон (Философи цагаан толгой) дээр гарсан философичдыг харах юм бол тэр хүмүүс бүгд өвөрмөц амьдралын түүхтэй, багадаа бий болгосон амьдралын туршлага нь тэр нэг салбар луу хальтирч ороход нөлөөлсөн байдаг. Жишээ нь би энэ номон дээрээс Жан жак Руссог бэлгийн гаж донтон байсан гэдгийг мэдсэн. Тийм хүн 40 насны босгон дээрээ эрх мэдлийн хуваарилалтын онолыг хийсэн байх жишээтэй. Тэгэхээр тэр хүний хувийн урьдач нөхцөл нь нөлөөлж байгаа гэсэн үг юм. Мөн би Ницшег жишээ болгон ярихыг хүсэж байна. Би өөрөө Ницшед бүр хайртай. Яагаад гэвэл миний хувь хүний онцлог, характертай их таардаг философич. Түүний философийн түүхэнд хийсэн нэг том хугарлын цэг юу вэ гэхээр Ницше хүртэлх бүх философид үнэнийг хайсан, үнэн гэж нэг юм байгаа, хайя хэдүүлээ, хайгаад л байсан. Гэтэл тэр үнэнийг бүтээчихье гэж анхны тэр хугарлыг бүтээсэн хүн юм. Тэгээд тэр хамгийн түрүүнд хүмүүсийн одоо байгаа тархийг цэвэрлэж эхэлсэн. Форматалсан гэсэн үг. Тэр цэвэрлэгээ гэдэг нь вирусээс нь форматлаж байгаа юм. Ямар вирус гэхээр шашин. Шашин яасан гэхээр сайн, муугийн хэмжүүрийг хүмүүст хүчээр өгч байсан. Сайн гэж энэ 10 буяныг хэлнэ, муу гэж энэ 10 нүглийг хэлнэ шүү, чи харин өөрөө бодож болохгүй. Чиний зөв амьдарсан чинь миний хэмжүүрээр шийдэгдэнэ. Үүнтэй холбоотой нэг сонирхолтой зүйл ярих юм бол, бүх шашны дүрүүд нь эцэг, эх байдаг. Яагаад дүү бурхан, найз бурхан гэж байхгүй байгаа юм, яагаад гэвэл тэдний урьдач нөхцөл юу байсан гэхээр хүмүүсийн ээж, аав гэсэн дүр дээр тоглоод анх ороод байна гэдгийг Ницше анзаарсан юм. “Бурхан үхсэн” гэдэг үгийг Ницше зүгээр хэлээгүй. Одоо наад эцэг эхийн дүрд тоглоод байгаа хүмүүсээсээ салаад жинхэнэ утгаараа биеэ даачих, юу гэсэн үг вэ гэхээр гэрээсээ гараад гэдэг шиг, оюун санааны гэрээсээ гараад тэр бүх сайн, муугаа чи өөрөө тодорхойчих, чи хариуцлагаа өөртөө ав гэдэг. Бүр цаашлаад түүний маш олон орчуулагдаад байгаа нэг санаа байгаа нь Übermensch (дээд хүн)-ий тухай юм. Түүн дээр нэг ийм зүйл байдаг. Бурхныг үхсэн гэж үзэж байгаа юм бол та нар бурханд оноосон үүргээ өөртөө ав буюу чамайг нэг хүн гомдоох юм бол бурхны үйлийн үрд найдаад чи орхихгүй, чи өөрөө шийтгэнэ. Энэ бол Ницшегийн сургаал. Одоо чамд нэг хүн буян хийсэн бол чи энэ хүн надад буян хийсэн юм чинь сайхан амьдрах байх гэж найдахгүй, өөрөө очиж баярлуулна гэсэн үг. Ерөөсөө ийм суурь ойлголтыг өгсөн, Ницшегийн хүн төрөлхтөнд өгсөн өгөөж нь энэ юм. Үүн дээр би сонирхолтой санагдаж магадгүй гээд фикшнэл карактер буюу кино зохиолын дүр авч үзэх юм бол Бэтмэнийг Übermensch шиг ер бусын хүний хамгийн тод жишээгээр авдаг. Бетмен хэзээ ч Готом хотыг шүүхдээ найдаад орхиогүй, эсвэл үйлийн үр бурханд найдаад орхиогүй. Өөрөө хүчтэй болж байгаад очоод тэр хүмүүсийг шийтгэж байгаа байхгүй юу. Тэгэхлээр өөрөө сайн муугийн хэмжүүрийг тогтоож байгаа гэсэн үг юм. Тэгэхлээр энэ дээр Ницшегийн бас нэг санаа гарна, “Will to power” буюу хүчтэй болох, энэ олон хүмүүс өөр өөрийн гэсэн сайн муугийн хэмжээгээ тогтоодог болчвол яахын бэ гэдэг асуудал үүснэ. Амьдрал бол тийм юм. Чиний хүч хэр зэрэг их байна төдий чинээ сайн муугийн хэмжүүрт өртөгдөж сайн муугаа дэнслүүлэх хүний тоо олширно. Ингээд харвал христийн шашин ч гэсэн өөрийн гэсэн will to power хүчтэй болж хувираад байна.
Түрүүн нэг асуулт асуусан, философи гэж юу вэ?. Би тэрийг хариулья гэж бодож байна. ТОМё БОДё хэлж байсан философи гэж үнэнийг хайх эрлийг хэлнэ гэж хэлж байсан. Энэ дээр би өөрийнхөө өнцгийг тайлбарлах юм бол. Философи гэж үнэнийг хайх эрэл гэдэг ямар үнэнийг хайгаад байна вэ гэхээр объектив үнэнийг хайгаад байгаа юм. Юу гэсэн үг вэ гэхээр бүх хүн ус буцалдаг нь үнэн гэдэг шиг объектив үнэнийг хайж байгаа юм. Хайсан бол энэ тодорхойлолтон дээр нэмээд объектив үнэн дээр суурилсан өөрийнхөө субектив үнэнийг бүтээх тухай сургаал бол өөрөө философи юм.
Юу гэсэн үг вэ гэхээр түрүүн ярьсан Übermensch гэдэг санааг Гитлер хулгайлаад, английн фишист намын дарга, тэд Ницшег уншдаг байсан, тэгээд би сайн муугийн хэмжүүрийг тодорхойлж болно гэж үзэнгүүтээ ари үндэстнийг Übermensch гэж тодорхойлоод бусад үндэстнийг алж эхэлсэн. Хэрэглээнд нэвтрүүлсэн арга нь буруу байсан. Тэгэхээр хүмүүс өөрөө өөрийнхөө тодорхойлолтыг гаргаад хэрэглээд явах боломжтой. Үүн дээр дарвинизмтай холбоотой нэг тайлбар хийе. Ницше өөрөө дарвинист байсан. Яагаад вэ гэвэл хувьслын онолд итгэдэг гэсэн үг. Хүй нэгдлийн үеэс бид хувьссаар байгаад хүн болсон. Соёлт хүн төрөлхтөн үүссэн. Тэгвэл хувьсал цаашаа явсаар байгаа нь үнэн юм бол, хүнээс цаашаа юу байгаа вэ, гэдэг асуултыг Ницше тавиад байгаа юм. Тэр нь өөрөө Übermensch гээд тодорхойлоод байнаа хүн нь юм. Та бүхэн Ницшегийг Заратустра гэдэг зохиолыг унших юм бол сүүлийн өгүүлбэр дээр нь Заратустра гээд номлогч арслангийн зогдорыг илээд дуусдаг. Энэ юуг хэлээд байна гэхээр хүн төрөлхтөнд одоо Übermensch хувьсал явагдаж байгаа. Энэ хувьсалд Übermensch дотроо 3 салж байгаа. Эхний шат нь тэмээ шат буюу тэмээ үе гэж байгаа. Тэмээ нэг барьсан бурантагнаасаа хөтлөгддөг буюу бусдын тогтоосон дүрэм журмаар хөтлөгдөж яваагаа мэдэх шат гэж байгаа. 2 дах шат нь арслан шат. Өөр лүү нь дайрч довтолсон болгон руу зөрүүлж довтлох шат. Өөрийнхөө улс орныг хамгаалах гээд. Түүний дараа авено мачур буюу сэтгэлийн тэнхээний хувьд насанд хүрсэн шат. Нялх хүүхэд буюу Übermensch-д хүрэх шат. Энэ шат олон хүмүүс дээр явагдаж байсан. Та хэд мэдэх байх, Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романы Раскольников бол Übermensch-ийн арслан шатан дээрээ явж байгаа гэж судлаачид тайлбарлаад байгаа. Камюгийн этгээд хүн дээр гардаг Мерсо өөрийнхөө шийдвэрээр хүн буудаж алчихаад, өмгөөлөгч авах уу гэхээр “үгүй, энэ миний шийдвэр” гээд, өөрт нь лам ирээд туслах уу гэхээр үгүй гээд цаазлуулаад дуусдаг. Энэ зохиолуудаар зохиолчид юу хэлэх гээд байна вэ гэхээр дараагийг үе буюу Übermensch ирж байна шүү гэдгийг хэлээд байгаа юм. Үүгээрээ зохиолчид юу хэлэх гээд байна вэ гэхээр хомосапиенсээс хойшоо хүний өөр төрөл зүйл үүсэж гарах гээд байна шүү гэдгийг хэлээд байгаа юм. Тэгэхээр үүн дээр үнэний хувьд тайлбар хэлбэл обьектив үнэний эрэл хайгуул болон түүн дээр суурилсан субьектив үнэнийг бүтээх тухай сургаал бол философи юм.
Хост ТОМё БОДё:
Тэгэхээр философи гэдэг бол өөрийн гэсэн судлагдахуунтай мэдлэгийн салбар болж таарах нь. Миний боддог шиг бүхнийг философидож болно гэх хэлж болохгүй нь тийм үү?
Панелист Dulguunbayar Mungunzagas:
ШУ-ны тодорхойлолтод ШУ гэдэг бол судалгааны зүйлтэй, обьекттэй, судалгааны аргатай байх гэдэг тодорхойлолт байгаа. Тэгэхээр философийг ингэж тодорхойлоод байгаа. Философи яг нэг зүйлийг судалдаг гэдэг дээр би өөрөө эргэлздэг. Та бүхэн бас нээлттэй асуулт байдлаар тавьж байна. Юу вэ гэхээр философи сүүлдээ бараг софт скилл шиг болж байна. Юу вэ гэвэл тухайн нэг салбарт философийг мэддэг бол мэргэжлийн чадвар нь ахиад илүү тэр салбараа цааш нь цойлуулаад байгаа зүйл, тэгээд тэр цойлуулаад байгаа арга зүйг нь гаргадаг нь философи сэтгэлгээ байгаад байна. Философийн ангийг төгсөөд гарч ирж байгаа хүмүүс философи судлаачид болж гарч байгаа. Философич гэж хэн бэ гэдэгт одоохондоо төгс хариулт байхгүй. Гэхдээ бодоод үзэхээр түүний үзэл санаа нь судлагдахууны обьект болж чадаж байвал философич гэж үзэж болно. Тэгэхээр аль хэдийн нас барсан хүн байх гээд байна.
Модератор Gerelt-Od Dash:
Философийн талаар судалдаг хүмүүс бүгдээрээ ийм фашшионет ярьдаг уу, ямар ч асуулт асуусан хариулт урсаж байдаг уу?
Панелист Sekstsagaanbogd:
Би бол ийм фашшионет байсан, гэхдээ ямар үед гэвэл би завтай байх үедээ юм. Түүнийг ямар гэдгийг би мэдэхгүй. Яг үнэндээ одоо бол би философид дуртай бол биш. Цэвэр ажил гэж харж байгаа. Түүнээс бол гэнэт байж байгаад за Сократ бол байна ш дээ ч гэдэг юмуу, тэгэхгүй, тэгвэл хүмүүст маш их түвэгтэй байдаг юм шиг байгаа юм. Тэгэхгүйгээр зүгээр өөрөө уншаад, шинжлээд, тэгээд цөөхөн хэдэн хүнтэй ярина. Надад бол философийн фашшион байна уу гэвэл байна. Нэг юм анзаарахад сурагчид дунд нэг ийм философиддог хүмүүс байна. Цаанаасаа, сониуч, тийм хүмүүсийг би илүү философийн фашшионтой гэж харж байгаа. Гэнэт хичээл орж байхад гараа өргөснөө, багшаа тэгээд оюун санаа нь гол зүйл юм уу, туршлага нь гол юм уу, гэхдээ аягүй энгийн асуулт л даа. Гэхдээ тэрнийг бодоод байж байна гэдэг чинь ……
Мөн дахиад нэг зүйл нэмж хэлэхэд аягүй тийм завтай, мөнгөтэй хүний хийдэг ажил философи юм шиг байна. Ер нь бол, яг үнэнийг хэлэхэд. Эсвэл жоохон хийцгүй хүний ажил юм шиг. Би жишээ нь амьдралаасаа тэгж бодсон. Хуучин би жишээ нь философи төгсчихөөд айхтар ажил байхгүй. Тэгээд мөнгөний төлөө амьдрах шаардлагагүй, аав ээжтэйгээ амьдардаг. Харин одоо бол тусдаа гараад, доороо хүмүүс ажлуулаад эхлэхээр юун философи гэж хэлмээр болж байна. Ерөөсөө философиос шууд холдож илүү реалист болж эхэлсэн. Тэгээд реалист болж эхлэнгүүт философи харин ямар юман дээр тусалж байна гэхээр илүү наив (гэнэн) байхаа больдог юм байна. Юманд амархан үнэмшихээ больдог, хүн юм ярингуут яг нягталж тунгаагаад ирдэг, өөрөө бас сэтгэл судлал уншдаг. Тэгээд энэ хүн ийм болохоор, эсвэл за энэ хүн өөрөө асуудалтай байна даа гэж боддог. Тэгэхгүй хэрвээ юм уншдаггүй хүн бол энэ ямар гоё хүн бэ нээрээ надад энэ мэдээллийг ингээл хэлчихдэг гээд. Оюун санааны хувьд хүн хүчтэй болдог юм болов уу, илүү шүүмжлэлт сэтгэлгээтэй болдог юм болов уу, илүү цэгцтэй сэтгэдэг болдог. Харин яг бодит байдал дээр нэг философичийг уншаад бодит байдал дээр хүний амьдрал дээр өөрчлөлт ордог юм уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Яг үнэндээ би философийн багш хийгээд амьдралаа залгуулна гэж байхгүй юм байна. Зүгээр сонирхлоороо хийж байгаа зүйл, зүгээр чөлөөт цаг гарахаараа явж очиж хичээл заана. Харин бусад үед нь нөгөө комеди, дуу хөгжмөө хийдэг. Шоугийн салбар чинь одоо философийн салбарын хажууд мангас салбар юм байна ш дээ. Нээрээ нээрээ. Бодит байдал дээр, хүн тэжээх дээр, хүн цалинжуулах дээр тулаад ирэх юм бол эсвэл татвар төлөх дээр тулаад ирвэл шууд философио мартаад. Одоо бол Дарвин, Ричард Докинзийн Selfish Gen уншаад, өө тийм энэ нь надад илүү мэдрэмж төрүүлэх ч үе байдаг. Гэхдээ энэ зүйлээ бол хэзээ ч хаяхгүй. Би зүгээр хүүхдүүдэд хэлмээр байгаа юм нь битгий тийм dilutionel (туйлшрамтгай) байгаарай гэж хэлэхийг хүсдэг. Нэг аймаар философи яриад л, яг үнэндээ чи тэр философи, философичийг мэддэг байх нь хэнд ч хамаа байхгүй. Гадаа гудамжинд нэг залуу машинтай явж байгаад нэг залуугийн хажууд ирээд за Кантыг мэдэх үү гэвэл юу гэх бол, энэ одоо юу яриад байгаа юм бэ л гэж хэлнэ биз дээ. Философийн үнэ цэн гэдэг зүйл бол миний хувьд бол байгаа, философийг унших шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Хэрвээ та өөрөө философийн ШУ-г сонирхдог бол. Түүнээс биш энэ зүйлийг өөрийнхөө фашшион болгоод, за би үүгээр Монголыг өөрчилнөө гээд, тэр бол худал гэж бодож байгаа, би бол, бусад хүмүүс ямар юм гэдгийг мэдэхгүй.
Панелист Dulguunbayar Mungunzagas:
За үүний араас би хэлэхгүй бол болохгүй нь. Ийм байгаа юмаа. Стоицизмын философийн тодорхойлолт байгаа. Чи далай тэнгисийн давалгаан дээр гулгах тухай ном уншаад хэзээ ч чи гулгагч болохгүй. 100, 1000 ном уншсан ч адилхан. Хэрэглэгдэхгүй академик философийн мэдлэг яг үүнтэй адилхан байхгүй юу. Чи философийн мэдлэгээ ашиглаад тэр голдоо очиж пирхийтэл унаад очиж сэлж байж сурна. Би философийг Голомтын Ганзоригийн философийн клуб шиг битгий байгаасай гэж боддог. Түрүүн би коридорт “Гэж юу вэ?”-ийн залуутай яриад байж байлаа. Философи гудамжинд архи уугаад сууж байгаа тэр хүнд хэрэгтэй. Эсвэл аавгүй өссөн, амьдралынхаа утга учрыг дандаа хүнээр загнуулаад, өөхтэй махны эзэн олон, өнчин хүний захирагч олон гэдэг шиг өсөж байгаа хүүхдэд экзистэнциализм хэрэгтэй байхгүй юу. Тухайн хүүхэд өөрийнхө утга учрыг өөрөө мэдрээд яваг. Миний сүүлийн 5 жил хөтөлж байгаа Philosophy.mn ийг хөтөлсний зорилго бол Democritizing Philosophy буюу философийн мэдлэгийг нийтэд хүртээлтэй болгох нь миний сүүлийн 5 жил хийж байгаа ажлын эцсийн зорилго байгаа юм. Ер нь бол шантрах үе гарна. Би жишээ нь UX design-ий сургалтын төв ажлуулаад, бүтэн цагийн дизайнерын ажил хийгээд ч юм уу явна. Ажлынхаа л хажуугаар хийж байгаа ш дээ. Харин хүмүүс хүүе чи одоо философийн номыг хүмүүс авна гэж бодоод байгаа юм уу гэж байсан. Тэгээд хамгийн урамшмаар нь юу байсан бэ гэхээр тэр үед 81 ширхэг философийн ном монгол хэл дээр гарсан байсан. Манай дэлгүүрийг гарсанаас хойш философийн академи ч юм уу, дангаараа философийн ном гаргадаг хүмүүс итгэлтэй болж ирсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд 51 ш философийн ном монгол хэлэн дээр орчуулагдсан байгаа. Үүнд бас хувь нэмрээ оруулсан Гарүна паблишний хамт олондоо баярлалаа. Миний зорилго бол философийн мэдлэгийг яаж жижиглээд хүмүүсийн аманд нь халбагадаад өгөх вэ. Сүүлийн нэг сонирхолтой жишээ яривал, хайр яагаад мэдрэмж байх ёстой вэ, хайр яагаад скилл байж болохгүй вэ гэдэг өнцгөөс нь хараад өнгөрсөн 2 сарын 14 нд найз охинтойгоо Валентины баяраа яаж тэмдэглэх вэ гээд хайрын тухай сургалт гаргая гэж шийдээд 70 видеотой, хайрын тухай, философийн тухай сд гаргасан байгаа. Одоогоор 140 хүн худалдан авсан байна. Философийн мэдлэгийг иймэрхүү байдлаар жижиглээд тухайн тухайн салбарт нь хэрэглээтэй байлгаж болж байгаа юм. Илүү сонирхолтой жишээ авах юм бол би өөрөө ….дизайнер. UB cab ч юм уу иймэрхүү системүүдийн хэрэглэгчийн туршлагыг загварчилдаг хүн юм. Философи өөрөө маш хэрэглээтэй байдаг. Тухайлбал би MCS-ийн салбарын захиралтай уулзахдаа философи уншсанынхаа хүчинд би тэр хүнээс асуулт асууж өөрийнхөө бизнест бүрэн итгэлтэй байна уу үгүй юу гэдгийг шалгах нь UX дизайнерын ажил юм. Тэгэхгүй бол тухайн технологийн баг бүтээгдэхүүндээ захирал нь хүртэл итгэхгүй хийж явсаар унадаг. Философи өөрөө хүнийг асуулт тавихад сургадаг, юманд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандахад сургадаг. Би 8, 9 жилийн дараа монгол философийн музей нээхийг зориод байгаа. Яг түүхийн музейтэй адилхан философийн музэй байг. Яагаад заавал монголын хачин утга учир нь мэдэгдэхгүй жүжигчнээс хүмүүс үлгэр жишээ авах ёстой юм, яагаад бөхөөс үлгэр жишээ авах ёстой юм, яагаад архичин ааваасаа үлгэр жишээ авч архичин болох ёстой юм. Философичдыг хараг, ийм хүмүүс байсан юм байна, амьдарч болсон юм байна, амьдралдаа бүр үнэний төлөө үхэж чадсан нөхдүүд байсан юм байна гэдгийг хараад үлгэр жишээний цензурыг дээшлүүлчих юмсан гэсэн дотоод хүсэл зориг байгаа юм. Анх би 7-р ангидаа философитой танилцсан. Би өөрөө аавгүй өссөн хүн. Тэгээд хорооллын Билэг их дэлгүүр ороод, тэр хүртэл би амьдралдаа ном харж үзээгүй байсан. Яг урд таарсан ном маань Аюурзаны 2*2=6 байсан. Тэгээд миний нүд онгойсон, хүүе эрэгтэй хүн гэдэг чинь ийм байж болдог юм байна гээд толгой онгойгоод. Би ажлаас болоод дундаа 2, 3 сар пэйж хуудсаа хөтөлж амжихгүй үе гардаг. Тэр үед яадаг вэ гэхээр философи уншихад надад аавтайгаа ярьж байгаа юм шиг, яг зөв замаараа явж байгаа юм шиг мэдрэмж төрдөг учраас би философи уншихаа зогсоодоггүй. Философиос салж чаддаггүй нарийн дотоод шалтгаан бол ийм юм. Одоо номын дэлгүүрийн худалдагч маань та бүхэн санах бол миний төрсөн ээж байдаг. Ээжийг тэтгэвэртээ гараад сонин сонин сүлжээний бизнес нтр хийх гээд байхаар нь худалдагч болгосон. Тэгээд сүүлийн 7 хоногт ээж надруу яриад Дөлгөөнөө ээжид нь нэг ярих юм байнаа гэсэн. Ээж одоо 52 настай. Ээж нь МУИС-ын философийн ангид сурмаар байна гэж хэлсэн. Тэгээд өмнө нь би ээждээ мөнгөөр туслах ч юм уу эсвэл уншсан зүйлсээ яаж ойлгуулья даа гээд бодоод байсан ээж өөрөө өөрчлөгдөөд явсан байсан, тэр өдөр би уйлсан. Миний амьдралын аймаар том асуудлууд би философиос салахгүй байснаар шийдвэрлэгдэж байна. Би захиралтайгаа хэрэлдээд шөнө нойргүй хонохдоо өрөөнийхөө буланд ганцаараа суугаад подкаст хийгээд сууж байсан тэр мөчүүдээсээ хөглөгдөөд өнөөдөр амьдарч байна. Ер нь бол хайртай байна. Философийг ер нь бол болихгүй. Философийг дараагийн түвшинд инноваци шингээн хэрхэн хэрэглээтэй болгох вэ гэдэг талаар өдөр шөнөгүй л бодож байгаа.
Comments