top of page
Writer's pictureGaruna publishing

Үхэл гэж юу вэ? Үхлийн дараа амьдрал байгаа юу, эсвэл ...

Номын шинэчилсэн найруулгыг цахим хэлбэрээр зөвхөн Mplus-аас уншаарай.

Шинэ жилээр архидаж яваад хөлдөж үхэх вий гэж айх нь зохистой айдас мөн үү?

Энгийнээр бодвол зохистойгоор барах уу, тун сэрэмжлүүштэй зүйл, тийм биз?


Гэвч үүн дээр яаран дүгнэлт хиймээргүй байгаагийн ард ийм нэг шалтгаан байгаа юм. Айдас зохистой байхын тулд 1. айж буй зүйл нь муу юм байх ёстой 2. өөрт тохиолдох магадлал багагүй байх ёстой 3. тодорхойгүй хүчин зүйл бас байх ёстой гэсэн нөхцөлүүд хангагдсан байх ёстой талаар өмнө дурдсан шүү дээ.

Мэдээж Монгол шиг хүйтэн оронд тийм зүйл өөрт тохиолдох магадлал багагүй бий гэж санагдана. 5 лааз пиво уугаад гадуур алхахад л хэнд ч тохиолдохыг байг гэхгүй хэрэг. Гэвч нөгөө талаар уусан л бол бүгд хөлдөөд үхчихдэггүй. Тиймээс 100% найдвартай тохиолдоно ч гэж хэлэхгүй. Тиймээс 2 ба 3 дахь нөхцөлүүд хангагдаж байна. Одоо тэгвэл ганц нөхцөл:

"Шинэ жилээр архидаж яваад хөлдөж үхэх" нь муу зүйл мөн үү? Ер нь үхэл өөрөө муу зүйл мөн үү? Бидний ихэнх маань бодох ч үгүйгээр мэдээжийн болгож ярих гэдэг чухам тэр аргумент яагаад ч юм миний дотор тээглээд байгаа юм. "Үхэл нээрээ муу билүү?"

Эртний философич Эпикурос ингэж хэлсэн байдаг.

"Бүхий л гамшиг дундаас хамгийн аймшигтай нь болох үхэл бол бидний хувьд тоох ч үнэ цэнгүй зүйл юм. Яагаад гэвэл бид оршин байх хязгаар дор үхэл бидэнтэй зэрэгцэн оршихгүй болохоор тэр. Харин үхэл айлчлан ирэх үед зөрөөд бид оршин байхаа болино. Тиймээс үхэл амьтайд нь ч, амьгүйд нь ч, алинд нь ч чухал биш. Амьтайгийн хувьд бол оршин байхгүй, амьгүй нь харин өөрөө нэгэнт оршин байхгүй."


Бидэнд оогт падгүй зүйл хэрхэн яаж бидэнд муу байх вэ?

Мэдээж Эпикуросын үгэнд заавал итгэх албагүй л дээ. Тиймээс өөрсдийн тархиар тунгаах гээд нэг үзье.

Үхлийн юу нь бидэнд муу вэ?

Магадгүй зарим хүн "Үхэл хагацлыг дагуулдаг учраас муу" гэж хэлэхийг хүсэх байх.

Тийм ээ, үхэл хагацлыг дагуулдаг. Яриа байхгүй үнэн. Дотны нэгэн маань үхэж одвол түүнтэйгээ ярилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлж, Аватар үзэж, жаргах нарыг тольдож, инээлдэн хөгжилдөж нэгэнт чадахгүй. Зовлонгоо хуваалцаж, зөвлөлдөн ярьж ч чадахгүй. Тэр хүнтэй холбогдож нэгэнт чадахгүй. Хэн нэгэн хүн үхэхэд тэр мэт боломжууд бүгд алдагддаг.

Гэсэн ч надад "Хэрвээ үхэл мөн чанарын хувьд муу юм гэвэл тэр муугийнх нь голлох шалтгаан нь хагацал биш" гэж санагдаад болохгүй нь. Хагацал бол дагалдах шинж төдий болохоос хамгийн гол мөн чанар нь биш. Энэ санаагаа тайлбарлахын тулд танд хоёр түүх ярьж өгье.


Нэгдүгээр түүх. Танай найз удахгүй сансрын хөлгөөр Центавр гарагийг зорин одох гэж байна. Центавр гараг хүртэл аялахад талдаа л 50 жил зарцуулах тул та ахиж найзтайгаа уулзахгүй нь тодорхой. Тиймээс та нэг талаар найзыгаа үүрд алдах гэж байна. Түүнтэй дахиж ярихгүй, түүнээс үг сонсохгүй, тусламж ч авч чадахгүй. Өөрийнхөө сонин сайхныг түүнд хуваалцаж, түүнээс сонин сонсох явдал ахиж хэзээ ч тохиохгүй. Учир нь хөлөг хөөрснөөс 20 минутын дараа холбоо бүрэн тасарна. Ингээд найз тань нисэн одлоо. Та түүнийг нүдээ ширгэтэл далласаар хоцров.


Хоёрдугаар түүх. Мөн л найз тань сансрын хөлөгт суугаад нисэн одсон боловч 25 минутын дараа эмгэнэл тохиох нь тэр. Аймшигтай осол сансрын хөлөгт гарч, таны найзыг оруулаад багийн гишүүд бүгд газар дээрээ амиа алдаж орхив.


Миний хувьд хоёрдугаар түүх нь илүү муу гэж санагдаж байна. Гэвч илүү муу гэж яг юуг нь хэлнэ вэ? Лав л хагацал тэрийг илүү муу болгосон байх учиргүй. Мэдээж хоёрдугаар түүх дээр ч бас хагацал тохионо л доо. Ахиж та тэр найзтайгаа холбогдохгүй. Найз чинь ч бас тантай холбогдохгүй. Гэхдээ тэр нь нэгдүгээр түүх дээр ч адилхан байсан. Хоёрдугаар түүх нь илүү муу гэж хэлэхийг хүсвэл түүний шалтгаан нь хагацал лав биш. Муу нь танай найз үхчихсэн гэх факттай холбоотой байх учиртай. Хэрвээ та найзынхаа хойноос мэгшин гашуудмаар байгаа бол түүний шалтгааныг "Үхэл найзад чинь муу" гэх фактаас олж гаргах ёстой болохоос та хоёр хагацсан гэх фактаас гаргах ёсгүй. Яагаад гэвэл нэгдүгээр түүх дээр ч бас хагацал тохиосон шүү дээ. Та найзтайгаа холбоо барих боломжгүй байсны адилаар найз чинь ч тантай холбогдох боломжгүй байсан.


Тиймээс хэрвээ үхэл муу байх хамгийн гол шалтгаан юу болохыг ойлгохыг хүсвэл хагацал болон үлдэж хоцрогсод гэх мэт факт дээр төвлөрөх ёсгүй гэж санагдана...

Тэгвэл үхлийн өөр юу нь муу байж болох вэ?

Үргэлжлүүлэн номоосоо тухлан уншаарай. Философидох гэж яахыг хэлдгийг энэ ном танд яруу тодоор зааж өгнө.






Σχόλια


bottom of page