top of page
  • Writer's pictureGaruna publishing

ЧИ одоо л логиктой бод л доо. Жоохон буурь суурьтай бай айн ...


-Би бүүр стрессдээд болохоо байлаа

-Хүүе, бясалгал сонирхоод үзээч. Сэтгэл санаа сэргээд, нээрээ тэс өөр болдог шүү.


Даанч миний бясалгалын зам бараг эхлээ ч үгүй дуусав. Эхлээд ямар бясалгал хийхээ сонгох гэж бараг долоо хонов. Бясалгал хийх газар, нөхцөл, хугацаа гээд бүгд төрлөөсөө хамаараад өөр өөр ажээ. Дараа нь бясалгал хийхэд "төгс тохирсон" цагийг хүлээж бас нэлээн удав. Хүн л болсон хойно, ажил хойш тавих дуртайг нь яана. Бясалгал хийнэ гэдэгтээ нэг л итгэлгүй болохоор хүчээр хаанаас ч юм нэг шалтаг олж өөрөө өөрийгөө хуурсаар л. Тэгж байж нэг орчин нөхцөл нь бүрдэж бясалгах гээд оролдов.


Гэтэл бясалгал гэдэг нь бодлоо чөлөөлж, амар тайванд хэсэг уусахыг хэлнэ дээ, харин миний тархи бодлоо чөлөөлөх байтугай, бодлоор бүүр дүүрээд ирэв. Битгий бод гэх тусам юм бодмоор санагдаад болдоггүй шүү. Ядаж хүний бодол яг л гинжин хэлхээс шиг; "Бясалгалын үеэр аль болох юм битгий бод гээд номон дээр бичээстэй байсан. Хүүе ном гэснээс нээрээ номын баяр дөхөж байгаа юм байна шүү дээ. Энэ жил шинээр ямар ном гарч байгаа билээ дээ. Гэхдээ тэрнээсээ өмнө уншаагүй хэдийгээ дуусгах юм сан даа. Өө туучий гэж , би чинь нээрээ бясалгаж байсан шүү дээ. За ерөөсөө одоо бясалгаж байхаар номоо уншвал..." гээд л нэг бодлоос нөгөө бодол руу цувраад л байв.


Юун бясалгал хийж стрессээ тайлах, харин ч бүүр өөрийгөө бясалгаж ч чадахгүй гээд зэмлээд таарав.


Хүн бодлоо удирддаг гэж ярьдаг ч бодлоо зогсоож яагаад чаддаггүй юм бол? Бүх бодлоо зогсоож байгаад бясалгах горим, эсвэл санаа зовоогоод болохгүй байгаа ганц асуудлыг хэсэг зуур "МАЙ" гэж ганц товчлуур дараад л зогсоодог бол сайхан аа гэж би боддог байв. Гэтэл энэ нь миний бодож байгаа шиг тийм ч боломжгүй ид шид мэт зүйл биш ажээ.


Баруун зүүн тархины ялгааг сайн ойлгож аваад(Зурган дээрх 2 хоорондор таардаггүй 2 туучий ), ухамсар хэрхэн ажилладаг тухай болон тус тусын үүргийг сайн ойлгож авав. Дараа нь "лифтний амьсгалын дасгал" хийж сурав. Харин үүний дараа бага зэрэг дасгал сургуулилт хийгээд л нэг мэдэхэд БОДОЛГҮЙ амьдрах боломж буюу завгүй амьдралын, санаа зовоосон хэв маягаас хэсэг холдох боломж гарч ирэх нь.


Бүгдээрээ номонд гарах "лифтний амьсгалын дасгалыг" хамтдаа хийж үзэцгээе. Хамраараа гүнзгий амьсгаа, амаараа гаргах дасгалыг хүн бүр л мэдэх байх. Харин үүнийг хийж байхдаа таны хүйс орчмоос лифтний тавцан дээшилж байгаагаар төсөөлөн, амьсгалаа гаргахдаа лифт буцаад доошилж буйгаар төсөөлөөрэй.


Нээрээ л бие хөнгөрөөд, тэрхэн зуур лифтнээс өөр зүйл бодож чадахгүй байгаа биз?


Хүргэлтийн захиалгын утас: 88053104






Comments


bottom of page