top of page
  • Writer's pictureGaruna publishing

Философи, математик, бас бус

#ЯМЧА

·Follow - Taishir Rock


Аргаа барахуй!


Ажилгүй хүн боддог, ажилтай хүн хийдэг ч гэх шиг. Философийн түүхийг өрнө, дорноор нь судлаад үзвэл нэг зүйл дээр тулж ирдэг. Бүүр нэг хийцгүйрсэн нөхөд толгойдоо жуман юм бодсоор, бодсоор мөн чанрыг хайж байгаа ухаантайшуухан, ертөнцийн үүслийн талаар бодонхон тархиа гашилган түүнээ үр хойчдоо сургамжлан үлдээж буй зүйл лугаа юм.

Эцсийн дүндээ мөн чанрыг хайсан утга бол философи. Философи гэж юу вэ? гэж бодох нь өөрөө философи. Философи гэж байхгүй гэж бодож үгүйсгэх нь ч өөрөө философи.


Математик өөрөө хийсвэрлэлийн шинжлэх ухаан гэж хэлэх нэгэн байхад математик бол харьцангуй обьектив шинжлэх ухаан ч гэж хэлэх нэгэн байдаг. Угтаа бол кодлогдсон тэмдэгтийн хязгаарыг эрж хайсан хязгааргүй задаргаа бол математиксанж (миний л бодол)

Тархины бяд ярих хүн ховор болж асуудал шийдэх гэж ядсан дутуу мэдлэгтэй хүмүүс их болсон харагддаг болоод 10-д жил болж байна. Саяхан нэг бичлэг дээр "Математикийн хичээл шаардлагагүй мэргэжилүүдийг санал болгоё" гэснээ "1-т нийгмийн ухааны багш, эрх зүйч, номын санч" гэх мэтээр хөвөрч өгөв.


Үүнээс л асуудал ундраад байгаа юм. Хязгааргүйг эрж хайсан математикийн түүхэн аялалын явцад хүн төрлөхтөнд хэрэгтэй өчнөөн асуудлыг шийдсэн зүйлс математикт олон бий. Гэтэл харалган бодолтой зарим нэгэн Монголын эцэг эх, хүүхдүүд математик-ийг ойлгохоос илүүтэйгээр халширч хүлээж авах нь харамсалтай.


Ямар ч их сургуулийн хамгийн их оюутантай тэнхим нь нийгмийн чиглэлийн тэнхимүүд байдаг. Олон улсын харилцаа, эрх зүйч, буудлын зохион байгуулагч, бизнесийн удирдлага, маркетинг менежер.... бла бла бла. Яагаад ийшээ олон оюутан хошууран ороод байгаа юм бэ?


Яагаад гэвэл эдгээр мэргэжлүүдэд математик суурь цөөхөн, заримд нь бараг байхгүй, заримд нь бүр түй ч байхгүй. Ордог анги нь байлаа гэхэд оюутнууд нь яаж ийгээд багшаа аргалаад л дүнгээ тавиулчхаж байгаа юм.

Тэгээд эцэст нь ажил дээр гарч ирдэг. Бөөн би төвтэй, эгондоо идэгдсэн, хий хоосон амбицтай, бодит байдлын дүрслэлгүй нөхөд гарч ирдэг. Зарим нь ертөнц даахгүй бөөн зүрх, сэтгэл....

Харин философи нь...?


Kommentare


bottom of page