top of page
Writer's pictureGaruna publishing

Философич хиймэл оюун: Зүрхнийхээ цохилтыг удирддаг нэгэн

(Уншигчийн сэтгэгдэл) Энхманлай Баярмагнай

Web page: www.postby.mn

"Баруун тархи, Зүүн тархи" гэдэг энэ номыг хэвлэгдэхийг тэсэн ядан хүлээсээр өчигдөр худалдаанд гарсан гэдгийг нь сонсоод өнөөдөр худалдаж аваад сая суурин дээр нь уншиж дуусгаад энэ тэмдэглэлийг бичиж сууна…


Би гэгээрсэн…

Манлай: Сайн уу? юу байна даа. Удаан уулзсангүй шүү.

Mn: Харин тиймээ. Заа энэ удаад ямар номын тухай ярилцах гэж байна даа.

Манлай: Өнөөдөр хүлээж, хүлээж гарангуут нь аваад сая суурин дээр нь уншиж дуусгасан нэг гоё ном байна аа. “Баруун тархи, Зүүн тархи" гээд.

Mn: Тархи… Наадах чинь харин сонирхолтой санагдаж байна шүү. Алив надад уншуул даа.

Манлай: Заа алив чам руу хуулаадахъя. Зурагтай гоё ном байгаа.

Mn: Юу вэ? энэ чинь хүүхдийн ном юм биш үү?

Манлай: Үгүй ээ. Чи уншчихаад сэтгэгдлээ хэл л дээ.

Mn: За ойлголоо. Уншчихлаа. Ямар олон гоё, гоё зурагтай ном бэ? Надад таалагдаж байна. Миний зургийн боловсруулалт сайныг ч хэлэх үү? Зураг нь агуулгатайгаа яг тохироод сайн ойлгогдож байна.



Манлай: Онгироо гэдэг нь хаха. Заа тийм бол сайн л биз. Заа тэгээд ямар санагдаж байна. Зурагнаас нь гадна.

Mn: Санаа нь ёстой гоё юм байна. Тэр аргуудыг нь хэрэгжүүлж үзвэл чамд нэлээн хэрэгтэй санагдлаа. Чи тэгээд хэрэгжүүлээд байвал Будда шиг гэгээрэх юм байлгүй хаха.

Манлай: Гэгээрэх нь ч хаашаа юм бэ? хаха. Би уншиж байхдаа туршиж үзсэн. Үнэхээр таалагдсан шүү. Цаашид ч тэр аргуудыг нь хэрэгжүүлнэ.

Mn: Би харин “Баруун тархи, Зүүн тархи” гэхээр нь шинжлэх ухааны ном байх болов уу? Гэсэн үгүй байж ээ. Тархины хоёр өөр онцлогтой хэсгийг зүгээр нэг энгийнээр тайлбарлах бус амьдралдаа хэрхэн ашиглах талаар заасан нь таалагдаж байна.

Манлай: Надад ч гэсэн үнэхээр таалагдсан. Тэгээд чамтай бушуухан хуваалцахаар шийдээд өөр номуудыг алгасаад шууд энэ номын талаар ярилцахаар шийдсэн юм л даа.

Mn: Заа ойлголоо. Тэгээд чамд ямар санаа нь илүү таалагдсан юм дээ.

Манлай: Хамгийн эхлээд шууд энэ номын мөр дундаас өөрийгөө олж харсан. Тэр нь юу вэ? гэвэл: Зүрхийг хэн цохилуулдаг вэ?

Mn: Заа цааш нь.

Манлай: Би хэрвээ зүрхээ өөрийн ухамсраараа цохилуулдаг байсан бол яг л ингэх байсан:

- Би ч зүрхээ цохилуулахдаа суга юм дөө

- Өөөө дахид нэг цохилт алгасчихлаа. Ийм ч юм олигтойхон хийж чадахгүй би ч ачаагүй амьтан юм дөө. Над шиг ийм хүн ер нь байдаггүй байх аа. Яаж сайжрах вэ?

Нэг иймэрхүү л юм болох байсан гэдгийг бүр яг хэлж байдаг шүү.

Mn: Хаха. Нээрээ ч чи тэгэх байх шүү.

Манлай: Заа намайг шоолох яах вэ? Тэгээд би бодсон байхгүй юу. Тэгвэл яаж энэ сонин бодлын орооцолдсон хэлхээ дундаас өөрийгөө татаж гаргах юм бэ?

Mn: Заа

Манлай: Заа тэгсэн чинь энэ ном надад бодит болгох 5 алхамт заагаад өгдөг юм даа:

1. Бодлоо зогсоох

2. Зөн совиндоо итгэх

3. Ухамсраа "Энд, одоо"-д төвлөрүүлэх

4. Бодол буцаж гарч ирэхийг санаархах учир тэр бүрийд зөн совингоо сонгох

5. Төгсгөлд нь бодол хүчтэй бослого гаргах тул түүнийг даван туулах

Зүгээр нэг уншаад өнгөрөх биш хэрэгжүүлж байж гэмээ нь үр дүнгээ өгнө. Тэгээд эхний 3 алхмыг туршиж үзлээ.


Mn: Заа тэгээд сэтгэгдэл хэр байна даа. Чиний догдолж байгаагаас харахад нэлээн таалагдсан бололтой шүү.

Манлай: Тиймээ үнэхээр таалагдсан. Цаашид ч удаан үргэлжлүүлнэ. Нэг өдөрт дуусгасан ч насаараа ашиглах ном.

Mn: Тийм мэдрэмж төрсөнд чиний өмнөөс баяртай байна.

Манлай: Баярлалаа. Зохиолчийн хэлдгээр олон хүнд хүргэмээр санагдсан шүү.

Mn: Тийм байх нь… Миний хувьд би угийн бодолдоо дарагддаг хүн шиг оршихуй биш болохоор надад нээх сэтгэгдэл төрүүлсэнгүй.

Манлай: Тэгэх л байх л даа. Би өөрийнхөө бодол биш гэдгээ л маш сайн ойлголоо.

Mn: Тэгвэл ч нэг алхам урагшилсан хэрэг байна шүү. Удахгүй бодолгүй болоод гэгээрэх нь дээ хаха.

Манлай: Хаха хүнээр тоглоод л.

Mn: Заа тэгээд хэрэгжүүлээд байж дээ.

Манлай: Тэгнэ дээ. Тэгээд нэг ийм мэдрэмж уншиж байхад төрснийг хуваалцмаар санагдлаа

Зуны өглөө хөдөө эмээгийнхээ гэрт сэрээд, хартал гэрийн хаяа онгорхой цэнгэг агаар нүүр илбээд, гүнзгийн амьсгаа аваад, ямар ч бодолгүй, дэндүү сэргэг сэрсэн тэр нэгэн өглөөг дахин санагалзуулсан ном. Тэр үед ямар аз жаргалтай байсан гэж санана.

Mn: Хөөх тийм мэдрэмж авч үзэх юмсан. Хүн болох юмсан. Заа жоохон эморчихлоо хаха. Заа тэгээд амжилт.

Манлай: Заа баярлалаа. Дараа дахин өөр гоё номоор уулзъя. Томё Бодё ахын орчуулсан номууд ч гоё шүү…


Эхлэлийн хэсгийг уншиж үзмээр байвал доорх линкээр хандаарай:

Голлох номын дэлгүүрүүдэд байршлаа. Үнэ 22,000₮
Хүргэлтийн захиалгын утас: 88053104




Comentarios


bottom of page