top of page
Writer's pictureGaruna publishing

#нойр_хулжаам_хувьслын_түүх 📚

ИЧИХАШИ НОРИКАЗҮ

Undarya Tumurbaatar·Follow -undarya.tumurbaatar


Батаараа нэг зүйл үнэн! Уншаад эхлэхэд нойр бол хулжихгүй, эсрэгээрээ “нокаут”-нд орно 😅


19-р зууныг “химийн шинжлэх ухаан”, 20-р зууныг “физикийн шинжлэх ухаан”, харин 21-р зууныг “биологийн шинжлэх ухааны эрин” хэмээн дэлхий даяар дуу нэгтэй үзэж бгаа гэнэ. Биологийн суурь ойлголтоо батжуулах, амьд бодгалийн зүй тогтлын ерөнхий шинжийг ухан таних нь, өөрийгөө ойлгох бас нэгэн сонирхолтой өнцөг болохыг мэргэжлийн түвшинд тайлбарлажээ.


Орчин үед амьд, амьд бус биетийг мөн чанараар нь ялгаж салгахад тун бэрх болсон гэнэ. Амьд биетийн амьгүйгээс ялгарах гол онцлог шинж нь үржих, бодисын солилцоо явагдах бус “хувьсах, хамтрах” гэсэн “байгалийн шалгарал”-ын үр дүнд бий болсон өөрчлөлт шинжүүд ажээ.


Тунгаан бодоход “нүгэлтний дотор ч будда бий” гэдэг шиг “хүн хэмээх оршихуй” хэзээ ямагт хувьсан өөрчлөгдөж бдаг шүү дээ. Сайн нь муудаж, муу нь сайжирдаг нь орчлонгийн жам! Энэ ертөнцийн хуулийг дагаж, хүн төрөлхтөн хувьсан хамтарснаар, агуу том нийгмийг бүтээж чадсан бгаа юм.


Хамтрах араншингийн улбаа нь, шоргоолж, зөгий гэгдэх шавьжны нийгмээс өгсүүлээд арслан, чоно гэгдэх амьтны нийгэмтэй уялдаж байх.


“Хүний нийгмийн хамтрал” гэдэг ажил үүргээ хувиарилж, дангаараа хийж чадахгүй үнэ цэнийг бүтээн, ирээдүйн хөгжил дэвшлийг бий болгож байгаа юм. Гэтэл бид, хамтарч нэгдэх бус, хагаран бутарч, өнө эртнээс бүтээсэн нийгмээ устгасаар байгаа ч юм шиг…

Жич: Эцэст нь биологийн мэдлэг зузаан нэгний нойр хулжиж магадгүй ч юм шиг 😛



Comments


bottom of page