top of page
  • Writer's pictureGaruna publishing

Жолоодогч - Китагава Ясүши ...


Намын баяраар төлөвлөөгүй авсан номоо уншиж дууслаа. Товчоор маш сонирхолтой өгүүлэмжтэй уншихад амттай.

Би ер нь өөрийгөө их азгүй хүн гэж бодож явдаг байлаа. Яагаад гэхээр сугалаанд хэзээ ч олигтой юм хожиж үзээгүй кк. Харин энэ номд азыг их өөр талаас нь илэрхийлжээ. Азтай, азгүй хүн гэж цаанаасаа байдаггүй. “Аз” гэдэг бол яг л хуримтлал шиг. Эхлээд хурааж хуримтлуулах ёстой буюу эхлээд ямар нэг үйлдэл, хичээл зүтгэл гаргаж байж дараа нь үр шимээ хүртэнэ. Түүнээс юу ч хийхгүй дээш харж хэвтээд байж байтал гэнэт сугалаанд хожих, амьдрал тань орвонгоороо эргэх сайхан үйл явдал тохиолдохгүй гэж тус номд өгүүлдэг. Харин азыг дуудах арга байдаг ба тэр нь өдөр тутамдаа урвайж уцаарлаж явах бус аль болох эерэг, өөдрөг байх, аливаа юмсыг ашиг сонирхлын үүднээс бус үнэн сэтгэлээсээ сонирхож хандах, тохиолдсон эерэг сөрөг ямар ч зүйлсийг амьдралдаа туршлага хуримтлуулж байна гэх үүднээс хүлээн авах зэрэг юм.


Дээр аз хуримтлагддаг гэж дурдсанчлан бидний амьдралд тохиолдож буй азтай зүйлс таны эцэг эх, өвөг дээдсийн хуримтлуулсан аз ба та ч өөрийн хуримтлуулсан азаа ашиглаж, мөн хойч үедээ үлдээх боломжтой гээд бодоод үзэхээр сонин байгаа биз?


ТОМё БОДё



Source: https://www.facebook.com/profile.php?id=100066493854232 / Read with Lham


ТОМё БОДё / Reply: Бас нэгэн уншигч номын сэтгэгдлээ хуваалцжээ.Маш их баярлалаа 🙏🙏🙏"Номыг төлөвлөлгүй уншицгаая" гэж би дандаа л хэлдэг шүү дээ 😅 #жолоодогч





Comments


bottom of page