top of page
Death1.jpg

ҮХЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

Зохиолч: Шелли Каган 
Орчуулагч:  ТОМё БОДё 
Редактор: Н.Өнөржаргал
Дизайнер: Б.Мөнхмэнд
Publisher: Гарүна хэвлэлийн газар 
Copyright: © 2012 by Yale university
ISBN:  +978-9919-24-787-4 

ХЭВЛЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ 

Хуудас: 280 нүүр 
Өнгө: Хар+Цагаан
Хавтасны төрөл: Зөөлөн | Матт
Дотор цаас: 80гр шаргал  
Хэмжээ: 148мм*210мм
Нэмэлт ажилбар: Маттбүрэлт 
Гялгар уутан савалгаатай 

Үхэлтэй холбоотой ердийн ном бүтээлд лавтайяа нас барах процесс ч юм уу, таны сэтгэлзүйг үхэлд бэлдэх талаар нарийвчлан өгүүлдэг байх. Харин энэ номд тийм юм ярихгүй. Тэгвэл чухам юуны тухай ярих вэ? Энэ номд үхлийн мөн чанарын талаар эргэцүүлж эхлэх үед төрөн гардаг олон тооны философилог асуудлыг тойруулан ярилцана. Бид ингэхэд юу юм бэ? Хүн гэдэг ямар учиртай оршихуй юм бэ? Нэн ялангуяа, бидэнд сүнс гэж бий юу? Яриандаа орохоос өмнө шалавхан тайлбарлаад орхиход энэ номд “сүнс” гэдэг үгийг философилог утгаар ашиглаж, логик сэтгэлгээнд тулгуурлан авч үзэх болно. “Сүнс” гэдгээр би махан биеэс тусдаа биет бус (матери бус) зүйлийг илэрхийлнэ. Тиймд үүнээс цааш дараах асуудлын талаар ярилцана гэсэн үг. Бидний махан бие үхэхэд үргэлжлэн амьдрах биет бус сүнс гэмээр зүйл гэж бий юу? 

bottom of page