top of page
Asset 10.png

ХА ХА ХА / шүдний тухай ном

“Бүгд хөгжилтэй инээж байхад олны дунд ганц хүүхэд уйлж байх юм. Аан, мэдлээ мэдлээ! Шүд чинь өвдөөд уйлж байгаа юм байна. Шүд өвдөхөд том хүмүүс хүртэл заримдаа уйлчихдаг. “Ингэж их өвдөх юм бол шүдээр яах юм, хэрэггүй” гэж бодож байна уу?” Энэхүү номонд шүдний үүрэг, шүдээ бат бөх байлгаж хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй тухай, яагаад шүд хорхойтдог тухай, шүдээ угаах ямар чухал болохыг хүүхдэд тун ойлгомжтой тайлбарладаг. Хуудас бүрийн төгсгөлд асуулт, дараагийн хуудсанд хариулт гарч ирнэ. Японд лонгселлер болж, дэлхийн олон хэлэнд орчуулагдсан алдартай зурагт ном ийнхүү монгол хүүхдүүдийн гар дээр ирлээ. Айл бүрт, цэцэрлэг бүрт байх ёстой ном.

Зохиогч: Како Сатоши

Орчуулагч: Д.Чимгээ 

Редактор: Ч.Гантөмөр 

Дизайнер: Б.Мөнхмэнд  

ISBN: 9789919957254

Хэвлэгдсэн он: 2021

Нас: +4 насны хүүхдүүдэд эцэг эхчүүд уншиж өгөх шүдний эрүүл ахуйн ном

bottom of page