top of page
Asset 11.png

Бүгд баадаг / Баасны тухай ном

“Бүгд баадаг” буюу “Everyone poops” нэртэй энэ зурагт ном анх 1977 онд Японд хэвлэгдсэн. Япондоо 1 саяас их хувь зарагдсан лонгсэллер бөгөөд Америк, Англи, Хятад, Солонгос, Испани, Тайланд зэрэг дэлхийн олон оронд хэвлэгдсэн. “Том заан том баадаг, жижиг заан жижиг баадаг” гэж эхлээд амьтдын баасны талаар тун хөгжилтэй дүрсэлдэг. Амьтдын баас янз бүрийн өнгө, хэлбэр, үнэртэй тухай, амьтад хэрхэн баадаг, хаана баадаг, баачихаад баасаа яадаг талаар хүртэл гардаг. Амьтадтай зэрэгцээд мэдээж хүн ч мөн гарна. Том хүн, жаахан хүүхэд бүгд баадаг. Амьтад иддэг учраас бүгд баадаг... Амьтан хүн ялгаагүй. Байгалийн энгийн энэ хуулийг хүүхдэд хөгжилтэйгөөр заах зурагт ном.

Зохиогч: Гоми Таро

Орчуулагч: Д.Чимгээ 

Редактор: Д.Чимгээ 

Дизайнер: Б.Мөнхмэнд  

ISBN: 9789919957247

Хэвлэгдсэн он: 2021

Нас: +4 насны хүүхдүүдэд эцэг эхчүүд уншиж өгөх баасны танин мэдэхүйн ном

bottom of page