top of page
Asset 6.png

БУМБАРДАЙ - 1 / Аргалд явсан нь ... 

Энэхүү зурган номд эх үрийн холбоо хийгээд нүүдэлчин Монголчуудын байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч ирснийг тодотгон өгүүлнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний салшгүй хэсэг аргал түүдэг хэрэгсэл болох араг савраар дамжуулан нүүдлийн уламжлалт соёлын онцлогийн нэгээхэн хэсгийг харуулах болно. Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н. Эрдэнэбаярын энэ бүтээл хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна

bottom of page