top of page
1058.jpg

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ 

Зохиогч: Ямада Макото

Орчуулагч: Д.Чимгээ 

Редактор: Н.Навчаа 

Редактор: Ц.Гантөмөр 

ISBN: 9789919957261

Хэвлэгдсэн он: 2021

Нас: +4 насны хүүхдүүдэд эцэг эхчүүд уншиж өгөх 

ХЭВЛЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ 

Хуудас: 30 нүүр 
Өнгө: Өнгөт ном   
Хавтасны төрөл: Extra White 
Дотор цаас: 130гр экстра вайт
Хэмжээ: 210мм*228,5мм
Нэмэлт ажилбар: Гялгар бүрэлт+Лак  
Гялгар уутан савалгаатай 

Хүүхэд гадаа гэрт тоглоход гараа зүсэх, гараа хаалганд хавчуулах, зөгийд хатгуулах, гартаа өргөс оруулах, хамраас цус гарах зэрэг асуудал байнга л тохиолдож байдаг. Энэ номыг үзсэнээр ээж хүүхэд хоёулаа тиймэрхүү үед барьц алдалгүйгээр зөв арга хэмжээ авч сурна. Бид хамраас цус гарахад дээшээ хардаг даа. Гэтэл энэ номд үүнийг буруу гэжээ. Энэ маягаар анагаах ухаан талаас зөв зөвлөгөөг унших боломжтой. Хүүхдийн сонирхолд нийцэхүйц хялбар зурагтай, эмийн нэр зэргийг эс тооцвол ойлгомжтой товч тексттэй. Төгсгөлд нь эм, шархны боолт зэргийн тайлбар, ээж нарт зориулан нэмэлт мэдээлэл оруулжээ. Хүүхэд гэдэг маш сониуч. Бие нь хүртэл тэдэнд маш сонирхолтой, ер бусын санагдах нь ойлгомжтой. Энэ ном тэдэнд өөрийн биеэ танихад нь туслахын зэрэгцээ шинэ зүйл сурах дадалд хөтлөх биз ээ.

bottom of page