top of page
Artboard 1 copy 3.png
new-badge-icon-design-vector-template.png
new-badge-icon-design-vector-template.png
Artboard 1-min.jpg

ХАРИУ ҮЙЛДЭХГҮЙ ДАДАЛ

Хамгийн анхны гэгээрсэн хүн Будда 2500 жилийн тэртээгээс хэн нэгний бодол-үйлдэлд хандсан хариу үйлдэлд хөтлөгдөлгүйгээр амьдрал, хувь заяагаа удирдах арга ухааны нууцыг Танд шивнэн өгүүлэх болно. Өөрөөр хэлбэл энэхүү ном анхдагч Буддын сургаалд түшиглэн өдөр тутмын стрессийг даван туулах төдийгүй анхнаасаа стресстэхгүй амар амгалан оршиход тань туслах болно. Бие махбодын механизм, хариу үйлдлийг хүний дотоод ертөнцөөс түлхүү тайлбарласан тул шашны ном биш философийн ном юм. Орчин үед хүн яагаад маш их уншиж мэдэж байгаа хэр нь улам бүр зовлонтой, стрессийн туйлд амьдардаг болов? Чи бүх хүнд таалагдаж байвал гайхалтай мундаг... гэхдээ үнэн хэрэгтээ сэтгэл дотроо маш зөрчилтэй, зовлонтой амьдралыг сонгосоор. Тийм амьдралд дотоод агуулга хэрэгтэй. Агуулга зовлонг зөвөөр тунгаан шийдэх буюу оюун бодлын тусгаар байдлыг  хангаж  өгнө. 

Artboard 1 copy_100x-100-min.jpg

АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ФИЛОСОФИЯ 

ТА бусдын мөрөөдөлтэй хөөцөлдөн, бусдыг даган хуйларч, бусдын хэмнэлээр амьдрах ёстой гэж? Юунд хүлэгдээд яваагаа өөрөө ч та мэдэхгүй байгаа биз? Тэгвэл таныг хаана ч байхгүй хялбархан бас хөгжилтэйгөөр НИЦШЕгийн өндөрлөгт хүргэж өгье! Учир нь одоо л нэг цаг үе Ницшег гүйцэж ирээд байна.

Сонсох төдийд л хөндий оргидог маниак философи биш ээ. Толгой эргүүлсэн гүн гүнзгий академик онол ч биш. Өөр хэний ч бус чухам таны тухай ярьж, таны амьдралыг хүүрнэж, таны зовлонг илчилье. Алдарт "Ад үзэгдэх зориг" номтой адилаар харилцан яриа хэлбэрээр багш сурагч хоёрын асуулт хариулт өрнөж, таныг тантай нүүрэлдүүлнэ.Аз жаргалд хүрэх газрын зургаа эндээс та олоорой! 

Mesa de trabajo 1.png

Түүхэн дэх хамгийн хүчирхэг

ФИЛОСОФИ ЦАГААН ТОЛГОЙ ... by YAMCHA

Дэлхийн хамгийн цуу алдарт 30 философичийн гүн ухааныг танд хүргэж байна. 

ТУЛААНЧИД ба ФИЛОСОФИЧИД. Өнгөц харвал тэс өөр төрлийн хүмүүс гэж санагдаж магадгүй ч үнэндээ бол тулаанчид бол “ХҮЧ ЧАДАЛ”-ын хойноос бүх насаа зарсан хүмүүс байдагтай адилаар философичид ч бас “ХҮЧИРХЭГ ОНОЛ”-ын эрэл хайгуулд амьдралаа бүхэлд нь өргөсөн хүмүүс байдаг. Философийн тухай сонирхдог ямар ч насны хүн уншихад маш сонирхолтой хэлбэрээр цэгцтэй, ойлгоход хялбар биш сэдвүүдийг ойлгож уншихад хялбар бичигдсэн ном. Энэхүү ном нь өөрийн гэсэн онцлогтой сурах бичиг боловч уран зохиолын ном мэт эхлэл өрнөл төгсгөл хэсэгтэй. Эмх цэгцтэй, товч тодорхой мэдлэг олгох болно. 

6w9xra_109682058_172696544308611_1334926885057736906_n_x974.jpg

ФИЛОСОФИ, МАТЕМАТИК бас бус ... 

Математик хэмээх мэдлэгийн салбарын чинхүү гайхам гоо үзэсгэлэн, адал явдалт сэтгэл догдлом байдлыг ганц номонд багтааж баршгүй. Яагаад хүмүүс түүнд ховсдуулна вэ? Юуны төлөө амьдралаа өргөнө вэ?

 

Уярал романс, өнгө мөнгө, амьдралын утга учир, хүний мөн чанар. Үүнийг танд математикаар дамжуулан хүүрнэх гэж энэ ном төрлөө. Алив та сөхөөд нэг үз! Ай, Математик чи гайхалтай хийгээд тансаг, яруу хийгээд уран ... 

Философи уу, Математик уу, эсвэл уран зохиолын ном уу, бүү мэд, ямартай ч намайг оршихуйн хямдралд оруулсан гайхалтай бүтээл мөнөөсөө мөн билээ. 

Artboard 14.jpg

ФИЛИСОФИ ШИНЖЛЭХ УХААН бас бус ...

"Эрдэмтэд нотолжээ гэх үгийг сонссон нийт хүмүүсийн 90 хувь нь тухайн зүйлд шууд итгэдгийг эрдэмтэд нотолжээ" гэх хоржин үг олны дунд нэлээд алдартай. Бодоод үзэхэд ор үндэслэлгүй, хоосон хошигнол биш мэт. Үнэхээр туршилт судалгаагаар нотлогдож, таамаглал бататгал хоёр нь төгс таарсан хариутай хэн маргаж зүрхлэх билээ дээ. Үүнийг л бид шинжлэх ухаан хэмээн нэрлэдэггүй гэж үү. Тэгвэл бүх л насаараа итгэж ирсэн тэдгээр "эрдэмтдийн нотолгоо", хөдөлшгүй үнэн гэж номлуулж явсан бүхнийг тань эргэлзээ тээнэгэлзэлд хөтөлж, шинжлэх ухааныг илүү хэрсүү өнцгөөс танин, юмсын учир зүйг ойлгох аялалд тань шинэ өнгө нэмж чадах нэгэн сонирхолтой номыг таны хүртээл болгож байна. 

Mesa de trabajo 1 copy 2-min.jpg

НОЙР ХУЛЖААМ ХУВЬСЛЫН ТҮҮХ

4 тэмбум жилийн түүхийг таньд хүүрнэн өгүүлнэ. 

Биологийн хувьслыг ойлгож чадвал, амьдрал дахь баргийн зовлон бэрхшээлүүд ихэнх нь төдийлөн сонин биш юм шиг санагдаж ирнэ. Энэ хорвоо хэнд ч падлийгүй зүйлсээр дүүрэн бялхаж байна. Бодоод үз дээ!

 

Өнөөгийн хүмүүсийн зовлон гэвэл гол төлөв үхмээргүй байна, ажил хиймээргүй байна, мөнгөтэй болмоор байна, ад үзэгдмээргүй байна, хайрлуулж дурлуулмаар байна, бусдад атаархаж байна, новшийн нөхдүүд дургүй хүргээд байна, за нэг иймэрхүү л юмс байдаг шүү дээ. Эдгээр асуудлууд хүнийг зовоож шаналгаад байдаг нь бүгд хувьслаас болж буй юм.

Artboard 1 copy 3-min.jpg

ҮХЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?  DEATH 

Үхэлтэй холбоотой ердийн ном бүтээлд лавтайяа нас барах процесс ч юм уу, таны сэтгэлзүйг үхэлд бэлдэх талаар нарийвчлан өгүүлдэг байх. Харин энэ номд тийм юм ярихгүй. Тэгвэл чухам юуны тухай ярих вэ? Энэ номд үхлийн мөн чанарын талаар эргэцүүлж эхлэх үед төрөн гардаг олон тооны философилог асуудлыг тойруулан ярилцана. Бид ингэхэд юу юм бэ? Хүн гэдэг ямар учиртай оршихуй юм бэ? Нэн ялангуяа, бидэнд сүнс гэж бий юу? Яриандаа орохоос өмнө шалавхан тайлбарлаад орхиход энэ номд “сүнс” гэдэг үгийг философилог утгаар ашиглаж, логик сэтгэлгээнд тулгуурлан авч үзэх болно. “Сүнс” гэдгээр би махан биеэс тусдаа биет бус (матери бус) зүйлийг илэрхийлнэ. Тиймд үүнээс цааш дараах асуудлын талаар ярилцана гэсэн үг. Бидний махан бие үхэхэд үргэлжлэн амьдрах биет бус сүнс гэмээр зүйл гэж бий юу?

Untitled-1.jpg

ГЭЭГДСЭН ХЭЛТЭРХИЙ ТОМ O-ТОЙ ТААРСАН НЬ ...

Хүү минь намайг сонс. Энэ зураас бол амьдралын чинь зам юм. Чи энд ганцаараа ирсэн, ганцаараа л явна. Хэн нэгэнд бүү найд, хэн нэгнийг бүү хүлээ.


Боломжгүй зүйл гэж үгүй. Болохгүйг болго. Зэмлэлийг бүү сонс, Өөрийгөө сонс, Ухаарлыг сонс.


Юу ч тохиолдож болно.

Оршихуй эс Оршихуйг чи өөрөө л сонгоно.

Бүх насныханд зориулсан бөөрөнхий агуулгатай бэст ном. 

Untitled-1.png

БАРУУН ТАРХИ, ЗҮҮН ТАРХИ ... 

Уншигчийн зүгээс сэтгэгдэл хэлбэртэй дүрслэн бичье. Учир нь миний ширээний ном болсон учраас тэр. 


Анх комикс зурган дүрүүд нь их хөөрхөн санагдаад хальт уншаад үзсэн чинь үнэхээр гайхалтай. Wow, ярианы хэллэгээр бичигдсэн байсан болохоор уншигчийн зүгээс маш сайхан хялбархан  уншигдаж дууссан. Дотор талаасаа өөртөөгөө нүүр тулсан мэт бодлын долгионыг ойлгоход минь тусалсан. Ер нь бол уншиж байхад л тайвшралыг, амьдрал хөнгөрөөд ирсэн юм шиг дотно мэдрэмж төрүүлж байсан. 


Хүүхдийн ном биш ФИЛОСОФИйн ном. Сайныг ч бодохгүй, мууг ч бодохгүй байх буюу ер нь юу ч бодохгүй байх нь Бурхан чанар болой. Өөрөөр хэлбэл бурхантай хамгийн дээд нэгдэлд оршин буй нь тэр юм. 

469298006_1055640423240083_4625811415452584309_n.jpg

ЖОЛООДОГЧ 

Та азтай хүн үү? Эсвэл азгүй хүн үү? "Ямар хүн нь ёндоорч, ямар хүн нь гомбоорч явдаг юм бол?" гээд бодлогоширч явсан удаа байхгүй биз? Үнэндээ хүн бүр эн тэнцүү азтай гэвэл та итгэх үү? Хүмүүс азтай, азгүйгээрээ ялгардаг бус ердөө л хурааж, хэрэглэж буйгаараа ялгардаг. Аз гэдэг бол гийж эсвэл харьдаг зүйл биш ээ. Яг л дэлгүүрийн пойнт карт шиг цуглуулж бас зарцуулдаг эд. Аз шүүрдэг антеннаа л тултал нь дэлгээд явбал гудамжаар дүүрэн азын үр хийсэж яваа. Тэгвэл хэрхэн антеннаа дэлгэж, азын үр цуглуулах аргыг танд одоо зааж өгье. Нэгэн залуу даатгалын компанид ажилладаг. Олж ирсэн зуучлалын гэрээнээсээ шалтгаалж цалин тооцогдох учраас ар гэрийн хамаг эдийн засаг тэр хүний нуруун дээр. Мань хүн ажилдаа тийм ч дуртай бишээс гадна хол байгаа ээжтэйгээ утсаар ярихдаа хүртэл цааргалангуй. Гэтэл нэгэн жигтэй такси ирж зогсож, амьдралынх нь turning point-руу хөтлөх нь ээ. 

Untitled-0.jpg

ЭЙНШТЕЙНТЭЙ ЦАЙЛАХ ЗУУР ☕

өдөр тутмын амьдрал дахь ер бусын физикийн талаар хууч хөөрье! 🧬

Энэхүү ном нь квант физикийн зарим суурь ойлголтуудыг олон нийтэд зориулан хялбаршуулсан байдлаар бичигдсэн. Ихэнх хүмүүс квант физикийг бодит амьдралаас хол хөндий мэтээр төсөөлдөг. Харин зохиогч бидний эргэн тойронд байгаа сэрүүлэг, компьютер, интернет, халаагуур гэх мэт зүйлсийн ажиллах зарчим квант физикийн зарим үзэгдэлд тулгуурласан байдгийг, квант физик биднээс хол биш, харин ч өдөр тутмын амьдралтай тун ойрхон зүйл болохыг маш энгийнээр, сонирхолтой байдлаар дүрслэн тайлбарласан.

Захиалга: https://www.kharaatsai-lab.com/

Untitled-1.jpg

Маамуу хаанаас ирдэг юм бэ? 👶 

Зөвхөн гэрийн боловсолоор олгодог нандин зүйл ❤️


Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан бэлгийн боловсролын хялбаршуулсан гарын авлага & Гэр бүлээрээ унших бэлгийн боловсролын анхны ном

Агуулга нь 3-10 настай хүүхдийн бэлгийн боловсролын талаарх зөв зохистой мэдээллийг хүүхдийн насны онцлогт тохируулан зөвлөгөө, зөвлөмж байдлаар бичигдсэн болно. Эцэг эхчүүд та бүхэн энэ тухай илэн далангүй, чөлөөтэй ярилцаж зөв мэдлэг мэдээлэл өгөх юм бол таны хүүхэд ирээдүйн амьдралдаа бие махбод төдийгүй сэтгэл санааны өөрчлөлтгүй стрессгүй, хамгаалагдсан тайван байдлыг мэдрэхээс гадна, илүү өөртөө итгэлтэй, гаргаж буй зан авир үйлдэлдээ хариуцлагатай ханддаг, болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж чаддаг хувь хүн болон төлөвшдөг байна.

418737226_823011919836269_2449706007362574169_n.jpg

0-3 насны хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? 

Хүүхэд өсгөх гэдэг нь өөрийгөө ч мөн өсгөн хүмүүжүүлэх үйл явц юм. 

Эцэг эхчүүд өөр өөр хүсэл эрмэлзэлтэй байдаг. Өнөөгийн тогтворгүй, амьдрахад хэцүү цаг үед ямар төрлийн хүүхэд хүмүүжүүлэх шаардлагатай мөн хэрэгцээтэй байна вэ?


Тэгвэл зохиоч ”Тошиюүки Шиоми” өөртөө итгэх итгэлтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлэх явдал гэж үзсэн байна. Ирээдүйд, сониуч зан, бие даасан байдлаар аливаа зүйлийг туршиж үзэхийг хүсдэг хүн болж өсөхөд юу хэрэгтэй вэ? Бага насны хүүхдийн үзэл бодол, зан чанарыг хэрхэн унших вэ, мөн бага насны хүүхэд бусдыг яриа үзэл бодлыг хэрхэн хардаг вэ?

... гэх мэтчилэн олон олон асуултыг хариултыг энэхүү номноос олж аваарай.

social_media_back_to_school_instagram_post_template.png

Хүүхдийн зөв, бурууг таниулах нь маш чухал ... 🤔
Уурлаж бухимдан гар хүрэх нь хүүхдийн сэтгэлд маш ихээр сэв суулгадаг. 👊 Хүүхдэдээ гар хүрнэ гэдэг түүний бяцхан зүрхийг шархлуулах аюултай. Хүүхдэдээ уурлаж, зодож шийтгэх нь яавч сайн зүйл биш.Хэрэв та нэг мэдэхэд л бухимдаад хүүхдэдээ гар хүрчих гээд байдаг бол аргаа өөрчлөөд үзээрэй. Хүүхэд буруу зүйл хийлээ гэхэд юун түрүүнд “Ээж нь уурлаж байна шүү”, “Буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байна уу?”, “Ийм зүйл хийвэл бусдад төвөг удна шүү дээ” гэх зэргээр уурлаж буй шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй. Улмаар “Ойлгосон уу? Дахиж ийм зүйл хийхгүй биз дээ?” гэж асуугаад хүүхэд “Тийм ээ” гэж давтан асуух хэрэгтэй. Хүүхдээ буруу зүйл хийхээр “Болохгүй юм хийчхээд юу ч болоогүй юм шиг байх юм. Харамсах ч үгүй шүү” гэж бодон “Уучлахгүй дээ” хэмээн толгой руу нь тас хийтэл алгадаж орхидог бол энэ хамгийн буруу юм. 🧒👦

Artboard 12.jpg

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ НОМ

+8 бүх насныханд зориулсан ном.🤗

Энэ ном бол чиний эрүүл амьдралын анхны хөтөч юм. Энэ ном чамд сайн мэдэхгүй инфлүенсэрийн амьдралд үл нийцэх, өртөг өндөртэй, элдэв гаж арга заахгүй, харин шинжлэх ухаан болон олон жилийн туршилт, ажиглалтын үр дүнд шалгарсан эрүүл амьдралын хэв маягтай болоход чинь туслах энгийн атлаа үр дүнтэй, үнэн бас зөв олон зуун аргуудыг хэлж өгнө. Мөн эрүүл, зохистой хооллох, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, унтаж амрах, стрессээ даван туулахтай холбоотой олон зөвлөмж бий

Artboard 13.jpg

СЭТГЭЛЭЭ ХАЙРЛАХ НОМ 

+8 бүх насныханд зориулсан ном.🤗

Сэтгэл гэдэг эрхтэн юм. Гэтэл бид биеийн эрүүл мэнддээ байнга санаа тавьдаг мөртлөө бодол, мэдрэмж, сэтгэл зовнилдоо төдийлөн ач холбогдол өгдөггүй нь хачирхалтай. Өсвөр насныханд зориулсан "Сэтгэлээ хайрлах ном" хэмээх энэхүү номноос мэдрэмж түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, үерхэл нөхөрлөл, нийгмийн сүлжээ, дээрэлхэл, гэр бүл салалт, хагацал гуниг зэрэг олон сэдвийг хамарсан өргөн хүрээний мэдлэгийг олж авах болно.

Artboard 7.jpg

МӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?  Танин мэдэхгүйн зурагт ном

Энэхүү ном нь залуу уншигчдад (+8 бүх насныхан) илүү тохиромжтой бөгөөд мөнгө бидний амьдарч буй ертөнцийг яагаад бүрдүүлдэг, хаанаас бий болдог, хэрхэн өсгөж үржүүлэх, хувийн хадгаламжийг хэрхэн бий болгох, хувьцаа бондыг хялбараар ойлгох гэх мэт энгийн бөгөөд хүртээмжтэй ойлголтуудыг өгөх үүднээс онол болон практик жишээнүүдийг зурагт ном болгон тайлбарлан харуулсан болно. 

 

Мөнгө хаанаас бий болдог, бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг, халаасанд байгаа зүйлсийг хэрхэн худалдан авдаг гэх мэт томчуудын хүртэл мэдэхгүй маш олон зүйлсийг багтаасан баялаг ном.

Untitled-8.jpg

УЛС ТӨР УЙТГАРТАЙ, ШУДАРГА БУС, ЗҮГЭЭР Л “ТОМЧУУДЫН ЯРИА” ГЭЖ ҮҮ? НАС +10 

Манай улсад одоо хаан, хатан байгаа юу, ерөнхийлөгч гэж хэн бэ, “бүхний юмны дарга” хэн бэ, яагаад дайн болдог вэ гээд хүүхдүүдийн асуулт дуусахгүй. Хэрэв танаас ингэж асуувал та юу гэж хариулах бол. Хамгийн товч, зөв хариултыг өгч чадах болов уу? Төр засгийн хэлбэр, улс төрийн тогтолцооны төрөл, сонгууль ба санал өгөх, улс төрийн өөрчлөлт, улс төрийн үзэл суртлууд, том асуулт гэсэн 6 бүлгийн хөгжилтэй зураг бүхий хуудсыг эргүүлэх тоолонд маш цэгцтэй ойлголтыг энэ ном өгнө. Европын улсуудад хүүхэд 8 наснаасаа эхлэн ийм сайн мэдлэг олж авдаг гэж бодохоор гайхширмаар. Гэтэл бид “томчуудын яриа” хэмээн нэрлэж, хүүхдүүддээ худал хариу өгөөд байвал харамсалтай.

Artboard 1.jpg

Хатагтай Моллигийн эелдэг зангийн сургууль 

Фрэнки, Фэликс, Фрэдди хэмээх бяцхан гаварнууд Хатагтай Моллигийн сургуульд өнгөргүүлсэн хөгжилтэй хошигнол дүүрэн ер бусын гайхамшигтэй зурагт комик ном. ❤️


🐭 Мисс Моллигийн эелдэг зангийн сургуульд гурван дэггүй үнэгний гаварнууд бусдад хэрхэн эелдэг байх, өөрсөддөө хэрхэн эелдэг байх, эх дэлхийдээ мөн хэрхэн эелдэг байхын чухлыг олж мэднэ. 

Тоглоомоо хураачих гэхээр “Хннн, би тоглоомоо хураахгүй, агаа хураана” гээд гараа зөрүүлээд буруу хараад суучихдаг охиныг маань “За би тоглоомоо хураалаа” гэдэг болгосон ном. (Хийнэ дээ гээд бодоод явж байхад нь тэгчих, ингэчих гэхээр зөрүүдлэчихдэг хүмүүс байдаг даа. Яг тийм байхгүй юу.)

Artboard 2.jpg

АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ 

Энэ бол шарх, гэмтлээ хэрхэн эмчлэх аргыг ээжтэйгээ хамт сурахад зориулсан ном юм. Зарим хэсгийг ойлгоход хэцүү байвал ээжээсээ сайн асуугаад, номоо хамт үзээрэй. Мэдээж аавтайгаа хамт уншсан ч болно шүү.

ШАЛБАРАХ -Бүдэрч унаад өвдгөө шалбалчихвал яах вэ?
Шалбархайнд хог, элс, жижигхэн чулуу мэтийн зүйлс наалдчихдаг. Цэвэрлэлгүй тэр чигээр нь орхичихвол нян үржээд, заримдаа идээлдэг. Тийм болохоор усаар сайн цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь шархны наалт наагаарай.
Шалбархай тийм ч сүйдтэй шарх шиг харагддаггүй хэр нь удаан эдгэдэг. Хэдэн өдөр өнгөрсөн ч хөндүүр нь арилахгүй байвал идээлчихсэн байж мэднэ. Хэрэв тийм бол эмнэлэгт очиж үзүүлээрэй.

Artboard 3.jpg

ХА ХА ХА - ШҮДНИЙ ТУХАЙ НОМ 

Хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгах гэж эцэг эхчүүд бид чадлаараа хичээдэг. Аль болох хэт чихэрлэг амттан ойрхон идүүлэхгүй байхыг миний бие эрмэлздэг. Тэглээ гээд байнга хориод байж бас чаддаггүй. Тийм болохоор энэ талаар хүүхдийн ой тоонд ойлгомжтой буухаар ном битүүхэндээ эрж хайж явсан. Өнгөрсөн хаврын номын баяр дээр ХАХАХА шүдний тухай номыг олж хараад уншиж үзээд ихэд олзуурхсан юм. 

"Шүдээ угаахгүй бол шүд нь хорхойтоод өвдөнө. Шүдний хорхой гэж ийм аймар хорхой байдаг" гэх нийтлэг ойлголтоос илүүтэйгээр шинжлэх ухааны ул суурьтайгаар, үнэн бодит зургаар дамжуулан шүдний тухай өгүүлдгээрээ онцлог. (3 настай бяцхан уншигч энэ номыг хэд хэд уншуулчхаад тэр чихрийг идэхгүй гээд байгаа юм. Уг нь хоолойны эм л дээ😅)

Artboard 6.jpg

БҮГД БААДАГ - БААСНЫ ТУХАЙ НОМ 

Амьтан, хүн хоол иддэг учраас бүгд баадаг юм байна. 🐕💩Бид бүгдээрээ шүү! Том хүн, жаахан хүүхэд ч бас баадаг. 👶👨Гоми Тарогийн энэхүү классик зурагт ном нь амьтдын баасны талаар тун хөгжилтэй дүрсэлдэг. Амьтдын баас янз бүрийн өнгө, хэлбэр, үнэртэй тухай, хаана хэрхэн баадаг, баасаа дараа нь яадаг тухай хүртэл хөнгөн хөгжилтэй мөртлөө бодитоор нь танилцуулдаг учраас хөтөвч хэрэглэж сурах үед нь уншиж өгвөл хурдан сурч дадахад нь нэмэртэй.📚

 

Манай нэг найз маань “Манай монголчууд хүүхдэдээ баасыг багаас нь пүү паа, баба гэж хэлж, ойлгуулчихаад байх юмаа. Тийм болоод л Монголд жорлон хаа сайгүй муухай байдаг бх” гэж билээ. 💩

Untitled-10.jpg

ХУДАЛДАЖ АВСАН ЗҮҮД 

​Хүүхдийн зурагт номын ертөнцөд зориулсан дулаахан мэдрэмж төрүүлэх МОНГОЛ АГУУЛГА бүхий ном.

 

Нэгэн ядуу хүү баян худалдаачнаас ярьж өгсөн зүүдийг нь худалдаж авснаар үлгэр эхэлнэ. Аз хүү худалдаж авсан зүүдээрээ үйл явдал өрнөж буй тухай өгүүлнэ... Хүн хэн нэгний зүүдийг худалдаж өмчилж авч болох болов уу,

 

Уйгаржин монгол бичиг болон Крилл бичиг хосолсон бичвэртэйгээс гадна утасны камер хэсгээр QR код уншуулан сонсох боломжтой гэдгээрээ онцлогтой ном. 

Untitled-9.jpg

ХУРДАН ШАРГЫН ҮЛГЭР

​Хүүхдийн зурагт номын ертөнцөд зориулсан дулаахан мэдрэмж төрүүлэх МОНГОЛ АГУУЛГА бүхий ном.

 

Залуудаа хурдан шарга нэрээрээ алдартай байсан хөгширч яваа шарга хүлгийн тухай өгүүлнэ. Хурдан шарга залуу хүлгүүдтэй уралдаж өөрөө өөрийгөө сойж бэлдэх ба түүнд туслахаар буян хүү, хүүгийн өвөө хоёр ихэд хичээх болно. 

 

Уйгаржин монгол бичиг болон Крилл бичиг хосолсон бичвэртэйгээс гадна утасны камер хэсгээр QR код уншуулан сонсох боломжтой гэдгээрээ онцлогтой ном. 

1.jpg

Бумбардай-1: Аргалд явсан нь 

Энэхүү зурган номд эх үрийн холбоо хийгээд нүүдэлчин Монголчуудын байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч ирснийг тодотгон өгүүлнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний салшгүй хэсэг аргал түүдэг хэрэгсэл болох араг савраар дамжуулан нүүдлийн уламжлалт соёлын онцлогийн нэгээхэн хэсгийг харуулах болно. Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н. Эрдэнэбаярын энэ бүтээл хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна.

2.jpg

Бумбардай-2: Борцны хулгай

Бумбардай хүүгийн хөгжилтэй адал явдлын тухай өгүүлсэн энэ дугаарт монголчуудын үеэс үед уламжлан хэрэглэж ирсэн өвөрмөц сонин хүнс болох борц, түүнийг тойрсон үймээнийг өгүүлнэ.

 

Хавар идэхээр бэлтгэж нөөцөлсөн борц алга болсноор зохиол эхэлнэ. Бумбардай борцны хулгайчийг олох болов уу. Борцоо гэртээ буцаан авчирч ээжийгээ баярлуулж чадах болов уу...?

3.jpg

Бумбардай-3: Нүүдэл айсуй 

Хаврын нэгэн өдөр Бумбардай Банхар хоёр гэрийн гадна тоглож байлаа... Банхар гэнэт урд зүг рүү боргон хуцав. Ээж хүү хоёр өвлийг өнтэй давж, урин хавартай золгожээ.

 

Ээж хүү хоёр гэрийн гадна гарч алсын барааг хараад нүүдэл ирж буйг мэдэв. Ингээд ирж буй нүүдлийг тосож цай уулгахаар бэлдлээ.

 

Бумбардай хүү хэдэн сар ээж, Банхар хоёроосоо өөр хүн амьтны бараа хараагүй удсан тул нүүдлийн хүмүүс сонин содон байлаа...

4.jpg

Бумбардай-4: Чулуун тоглоом

Өнгөрсөн хавар баруун нутгаас өвөө эмээтэйгээ нүүдэллэн ирсэн Сараана охин аль хэдийн Бумбардайн сайн найз болжээ.

 

Хургаа хариулахдаа байнга хамт явна. Мөн Банхар, Бозоохой хоёроо ч дагуулахаа мартахгүй. Гүн цэнхэр тэнгэрт үзэгдэх үүл ч алга, алсад сүндэрлэх уулс, мяралзан урсах голын тунгалаг ус харагдана.

 

Ширэг ногоон зүлгэн дээр хургаа хариулж яваа хөл нүцгэн хоёр хүүхдийн нэг нь шилбүүрэн морь унажээ. Хүүхдүүд хургаа туусаар гол бараадуулав. Голын эрэг дээр Бумбардай, Сараана хоёрын урьд өрсөн чулуун гэр сүндэрлэж байлаа...

5.jpg

ФИЛОСОФИ, МАТЕМАТИК бас бус ... 

Математик хэмээх мэдлэгийн салбарын чинхүү гайхам гоо үзэсгэлэн, адал явдалт сэтгэл догдлом байдлыг ганц номонд багтааж баршгүй. Яагаад хүмүүс түүнд ховсдуулна вэ? Юуны төлөө амьдралаа өргөнө вэ?

 

Уярал романс, өнгө мөнгө, амьдралын утга учир, хүний мөн чанар. Үүнийг танд математикаар дамжуулан хүүрнэх гэж энэ ном төрлөө. Алив та сөхөөд нэг үз! Ай, Математик чи гайхалтай хийгээд тансаг, яруу хийгээд уран ... 

Философи уу, Математик уу, эсвэл уран зохиолын ном уу, бүү мэд, ямартай ч намайг оршихуйн хямдралд оруулсан гайхалтай бүтээл мөнөөсөө мөн билээ. 

6.jpg

ФИЛОСОФИ, МАТЕМАТИК бас бус ... 

Математик хэмээх мэдлэгийн салбарын чинхүү гайхам гоо үзэсгэлэн, адал явдалт сэтгэл догдлом байдлыг ганц номонд багтааж баршгүй. Яагаад хүмүүс түүнд ховсдуулна вэ? Юуны төлөө амьдралаа өргөнө вэ?

 

Уярал романс, өнгө мөнгө, амьдралын утга учир, хүний мөн чанар. Үүнийг танд математикаар дамжуулан хүүрнэх гэж энэ ном төрлөө. Алив та сөхөөд нэг үз! Ай, Математик чи гайхалтай хийгээд тансаг, яруу хийгээд уран ... 

Философи уу, Математик уу, эсвэл уран зохиолын ном уу, бүү мэд, ямартай ч намайг оршихуйн хямдралд оруулсан гайхалтай бүтээл мөнөөсөө мөн билээ. 

Artboard 1.png

Холбоо барих: 

(+976) 7511-7575 / 1 дээр дарах
(+976) 9908-4979, 9902-2772

И-мэйл хаяг: 

Борлуулалт: Contact@garuna.mn
Номын эрх: Rights@garuna.mn 

Ажлын цаг: 

Даваа - Баасан (09:00 - 18:00) 
Бямба - Ням (Зөвхөн утсаар)

Хаяг байршил: 

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, БльюМон төв, 08-р давхар

(+976) 7511-7575 | 9908-4979 

Copyright © 2025 Garuna's Crew 

bottom of page