top of page
Наашаа хараарай / Ако бүүкс цуврал

Наашаа хараарай / Ако бүүкс цуврал

Цаашаа харж байгаа тэр хүүхэд ямар царайтай байгаа бол? Уйлж байгаа болов уу? Уурлаж байгаа болов уу? Эсвэл өөр царай гаргасан байгаа юу? ◎ Зориулагдсан нас: 0 нас 〜 ◎Тайлбар Хүүхэд 5, 6 сартайгаасаа эхлэн “Би” ба “Бусад” гэсэн ойлголтыг мэдэрч, 10 сартайдаа бусдын царайны хувирал, үйлдлийг сонирхон ажиж, дуурайх дуртай болдог. Энэхүү номд цаашаа харсан хүүхдийг “Наашаа хараарай” гэж дуудан, дараагийн хуудсанд нь “Уйлсан”, “Инээсэн” гэх мэтээр царайны хувирлуудыг харуулна. Цаашаа харсан хүүхдийн царайг ургуулан төсөөлж, таах, царайгаа нааш нь харуулахыг хүсэх гэх мэтээр наадаж, тэдний нүүрний хувирлыг дуурайх зэрэг нь бусдыг анзаарах, үйлдлийг нь ажиглах, анхаарал тавихад сургадаг. ◎Унших аргачлал Цаашаа харсан хүүхдийг “наашаа хараарай” гэж дуудаад, дараагийн хуудас дахь хүүхдийн царайны хувирлыг дуурайн нүүрээ хувиргаж үзүүлээрэй. Энэ үед сонсож байгаа хүүхэд ч гэсэн аныг дуурайн царайгаа хувирган, хөгжилдөх болно.

bottom of page