top of page
Хэнээс Урам Авдаг Вэ? / Ако бүүкс цуврал

Хэнээс Урам Авдаг Вэ? / Ако бүүкс цуврал

Хэмжээ: 15х14.5 см/36 нүүртэй


Зориулагдсан нас: 4 наснаас дээш+


Тайлбар: Хүн бүхэн эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсдэг. Хэрэв эргэн тойрноо ажиглан харвал, биднийг аз жаргалтай байлгадаг зүйлс олон болохыг анзаарна. Зөвхөн хүмүүсээр зогсохгүй, дэлхий ертөнцөд оршин тогтнож байгаа бүхий л зүйлс хоорондоо хамааралтай байж, бие биедээ түшиглэн амьдардаг гэдгийг энэ номд тайлбарласан.
Хүүхэд 6 хүртэл насандаа өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгийг, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч өсөх нь цаашид өөрийгөө хүндэлж амьдрах сэтгэхүйн үндэс суурь болдог байна. Иймд 6 хүртэлх насанд нь хүүхэдтэйгээ маш дотно харилцаж, сайн магтаж, хүүхдийнхээ орон зайг хүлээн зөвшөөрдөг байх нь чухал.
Энэхүү номд “Бид хаанаас урам авдаг вэ?” гэсэн асуултаар хүн, амьтдын хоорондын холбоо, бүгд бие биеийнхээ дэмжлэгтэйгээр амьдардаг болохыг хүүхдэд ойлгомжтойгоор илэрхийлсэн. Би бол байгалийн нэгэн хэсэг, маш үнэ цэнэтэй гэдгээ хүүхэд эндээс анзаарна. Эх хүүхэд хамт уншсанаар харилцан бие биеийнхээ орон зайг хүлээн зөвшөөрч, эх үрийн холбоог бататгана.

Цувралын зохиогч Ако багш Японд олон жил цэцэрлэгийн багшаар ажилласан. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн зохиосон түүний номуудын агуулга лнь зугаатай, мөн сургамжтай. Ако багш дүрүүдийнхээ нүүр царайг хачин жигтэй дүрсэлдэг нь хүүхдийн сонирхлыг маш их татдаг. Хөөрхөн зураг гэхээс илүүтэй "хүүхдийн нүдээр харж" зурсан өвөрмөц зураг нь уг цувралын гол онцлог юм.

bottom of page