Хаана байна, Хаана байна / Ако бүүкс цуврал
Тайлбар: Хүүхдүүд нуугдаж тоглох маш дуртай байдаг. Хоёр гараараа нүдээ даран “Хаана байна… Хаана байна аа” гэж асуугаад, “Энд байна аa!” гэж хэлэнгээ гараа авч тоглох нь хамгийн энгийн нуугдаж тоглох хэлбэр.
Дөнгөж төрсөн хүүхдийн ой санамж ердөө нэг өдөр хадгалагддаг бол 5-6 сартай хүүхдийн ой санамж 2 долоо хоног болж уртасдаг. Энэ үед “Хаана байна… Хаана байна” гэдэг тоглоомыг давтамжтай тоглуулснаар хүүхдийн ой тогтоолтыг сайжруулж, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг.
Номд бидний хүнсэндээ өргөн хэрэглэдэг жимснүүдийг хүүхдэд сонирхолтой сонин хачин нүүрний хувиралтайгаар дүрслэн үзүүлжээ.
Унших аргачлал:
Дараалан гарч ирэх жимсний хэмжээнд нь тааруулан, том жимс байвал бүдүүн хоолойгоор чанга дуугарч, жижиг жимс бол нарийн хоолойгоор сул дуугарч Хаана байна… Хаана байна аа гэж асуучихаад, хэсэг байзнаад хуудас эргүүлвэл хүүхдэд илүү сонирхолтой байна.Цувралын зохиогч Ако багш Японд олон жил цэцэрлэгийн багшаар ажилласан. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн зохиосон түүний номуудын агуулга нь зугаатай, мөн сургамжтай. Ако багш дүрүүдийнхээ нүүр царайг хачин жигтэй дүрсэлдэг нь хүүхдийн сонирхлыг маш их татдаг. Хөөрхөн зураг гэхээс илүүтэй "хүүхдийн нүдээр харж" зурсан өвөрмөц зураг нь уг цувралын гол онцлог юм.