Философи цагаан толгой ...
“Философи анхлан суралцагч, суралцах гэж үзээд хэд хэд шантарсан хүмүүст зориулаад 30-аад философичийн танилцуулга маягийн хөнгөн уншигдахаар юм бичээд өгөөч” Бичигчид ирсэн анхны хүсэлт нэг иймэрхүү юм байсан тул бичигч эхэндээ ингэж бодож байлаа. “Танилцуулга хэлбэрийн сурах бичиг гэнэ ээ? Номын дэлгүүрүүдийн философийн тасгаар өрөөтэй байдаг нөгөө л стиль биз дээ. Ядах юу байхав, дор нь бичээд орхимз.” Гэтэл яг суугаад бичих гэхээр төсөөлж байснаас шал эсрэгээрээ бөөн бэрхшээл. “Сократ тэдэн онд тэнд төрөөд, «Мэдэхгүйгээ мэдэх» гэж хэлсэн. Тэр нь ийм утгатай…”, “Декарт «Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна» гэж хэлсэн...” гэх мэт философийн мэдлэгүүдийг энгийн үгээр хэчнээн хялбаршуулж бичлээ гээд нэг л санаанд хүрэхгүй. Нэг тийм, урьд хаа нэгтээ харж байсан ч юм шиг байдаг л нэг юм болж орхино. Үгүй ээ, тэгж болохгүй. Нэгэнтээ л бичих завшаан тохиосноос хойш өдийг хүртэл байгаагүй “Түүхэн дэх хамгийн шилдэг философийн сурах бичиг” л гаргамаар байна!. Тэгвэл тэгээд яах ёстой вэ? Өдийг хүртэлх философийн сурах бичгүүдэд юу дутагддаг байсан юм бол? Шуудхан дүгнэлтээ хэлбэл тэнд “Баки” дутагддаг байсан юм. Өдийд “Баки”-г мэдэхгүй хүн гэж байхгүй нь тодорхой гэж бодов ч, юмыг яаж мэдэхэв гээд тайлбарлаад орхиход “Баки” гэдэг бол өсвөр насныханд зориулсан тулааны тамирчдын тухай комик (манга) ном юм. Агуулга нь, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тэргүүн зэрэглэлийн тулаанчид (хүнд жингийн боксчин, нохой зодоончин, хятадын шао линч, тэгээд бас тай боксчин) цөм Токиогийн цэнгэлдэхэд цуглаж, хамгийн шилдэг гэх цолын төлөө сүрт тулаан өрнүүлдэг. “Дэлхийн хамгийн хүчтэй эрийг хармаар байна уу?”
Хамгийн хүчирхэг болохын төлөө цуцашгүй тэмцэх эрчүүдийн түүх. Тиймэрхүү тулааны өрнөл, амт вкусыг философийн сурах бичигт оруулаад ирвэл ямар бол гэж санасан хэрэг. ТУЛААНЧИД ба ФИЛОСОФИЧИД. Өнгөц харвал тэс өөр төрлийн хүмүүс гэж санагдаж магадгүй ч үнэндээ бол тулаанчид бол “ХҮЧ ЧАДАЛ”-ын хойноос бүх насаа зарсан хүмүүс байдагтай адилаар философичид ч бас “ХҮЧИРХЭГ ОНОЛ (хэн бүхэн хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй онол)”-ын эрэл хайгуулд амьдралаа бүхэлд нь өргөсөн хүмүүс байдаг. Жишээ нь, нэг философич хүчирхэг онол гаргаж тавин хүмүүсийг уулга алдуулж, тэр онол нь бүх дэлхийг ороон түгж, хамгийн хүчирхэг гэх цолыг хүртэв үү гэж бодтол өөр нэг философич гарч ирээд түүнтэй тас эсрэгцэх хүчирхэг онол гаргаж ирээд нам цохиод хаяна. Чухам энэ өрнөл тулаанчдын комикийн өрнөл яг тэр чигээрээ. Нэг ёсондоо философийн түүх гэдэг бол мэдлэгийн ертөнц дэх хүчирхэгүүдийн мөргөлдөөн, оч бутарсан тулааны түүх юм. “Дэлхийн хамгийн хүчирхэг үнэнийг мэдмээр байна уу?” Ийнхүү миний бичихээр зорих философийн сурах бичгийн консепц болох “Илүү хүчирхэг онолыг эрэлхийлэн мэдлэгээрээ тулалдаж ирсэн эрчүүдийн дүрэлзсэн түүх” шийдэгдсэн билээ.
- Хавтас: Зөөлөн
- Хэвлэгдсэн он: 2022 он
- Нүүрний тоо: 271 нүүр
- Хэмжээ: 205 х 135 (mm)
- Жин: 308 гр
- ISBN: 978-9919-98-007-8