Сахлын мухлаг / Ако бүүкс цуврал
Хүүхэд хоёр нас хүрээд харсан сонссон зүйлсээ дуурайж эхэлдэг. Аав ээжтэйгээ хамт гэрээсээ өөр газраар явахдаа томчуудын үг үйлдлийг тогтоож аваад гэртээ ирээд тэднийг дуурайж тоглодог. Энэхүү номоор хүүхэд сахал хайсан худалдан авагч болж мухлагт зочлон, “Тавтай морил”, “Баярлалаа” гэж хэлдэг худалдагч болж тоглоно. Ингэж хоёр дүрд зэрэг орох нь хүүхдийн төсөөлөх, санах тогтоох чадварыг хөгжүүлж, үгээр харилцах хэчнээн хөгжилтэйг мэдрүүлдэг. Дараагийн хуудсанд ямар амьтан гарч ирэх бол, сахал зүүгээд амьтдын царай хэрхэн өөрчлөгдөх бол гэж догдолж, лангуун дээрх сахлууд цөөрөхийг анзаарч, тоо гэх зүйлийг сонирхож эхэлнэ.