top of page
Ганган мэлхий / Ако бүүкс цуврал

Ганган мэлхий / Ако бүүкс цуврал

Номын Хэмжээ: 15х14,5см/28 нүүртэй Агуулга: Бие нь улаан өнгөтэй, хар өнгийн дугуй толботой Бүлтүүш нэрт мэлхий өөрийгөө бусдаас онцгой, хамгийн дэгжин гэж итгэнэ. Тэгтэл нэгэн өдөр өөртэй нь яг ижил өнгө, хээтэй шүрэн цохтой тааралдан, өөрийгөө цор ганц, онцгой нэгэн биш болохыг мэдэж, сэтгэлээр унана. Бүлтүүш бусдаас содон байхыг хүсэн, толбоны өнгөө янз бүрээр сольж турших бөгөөд шүрэн цох тухай бүрд нь чимээгүйхэн дэмжиж, тусалдаг. Шүрэн цохны тэрхүү үйлдлүүд Бүлтүүшийн сэтгэлгээг өөрчилж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, хайрладаг болгодог. Зориулагдсан нас: 3 нас+
Тайлбар: Хүүхдийн “Би бол үнэ цэнэтэй чухал орон зай”, “Бусад хүмүүс намайг хайрладаг” гэсэн өөртөө итгэх итгэл, үнэлэмж нь 6 нас хүртэлх хугацаанд тогтох бөгөөд, гэр бүл ба бусад харилцааны үр дүнд өөрийн оршин байгаа утга учир, үнэ цэнээ бататгах суурь нь тавигддаг. Хүүхэд хайрлуулж байгаагаа мэдэрч, өөртөө итгэх үнэлэмж өндөр байснаар сэтгэл санаа нь тогтвортой, аливаад сэтгэл хангалуун амьдарч чаддаг. Өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг хүн бусдад хүндэтгэлтэй хандаж, бусдыг өөртэйгөө харьцуулж хямралгүй тайван амьдардаг. Тиймээс 6 нас хүртэл нь хүүхэдтэйгээ маш дотно байж, байнга магтаж урамшуулан, илүү зүйл шаардаж загналгүй, байгаагаар нь хүлээн авч, хайрлах нь чухал ач холбогдолтой.
Номд, өөрийгөө байнга бусадтай харьцуулж, гадна төрхөөрөө бусдаас онцгой содон байх үед л сэтгэл нь ханадаг Бүлтүүш нэртэй мэлхийн тухай өгүүлнэ. Бүлтүүшийн гадаад төрх биш, аливаад хичээл зүтгэл гаргаж буй дотоод талыг нь олж харан, хүндлэх шүрэн цохтой тааралдсаны ачаар мэлхий өөрийгөө байгаагаар нь үнэлдэг болно.
Энэ ном нь хүүхдэд, үргэлж дэмждэг хүмүүс эргэн тойронд нь байдгийг анзаарах, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах нь чухал гэдгийг ойлгуулах зорилготой. Унших аргачлал: Хүүхэдтэй харилцан ярилцангаа уншиж өгөөрэй. Хүүхдийнхээ 10 сайн талыг дурдаж, 10 удаа үнсээрэй.

bottom of page