top of page
  • Writer's pictureGaruna publishing

🦊 Хатагтай Mоллигийн эелдэг зангийн сургууль 🦊

#Зурагт ном


ЧҮНДЖ ПАБЛИШНГ


Номын тэмдэглэл оруулаагүй удаж ээ 😁


“Хатагтай Моллигийн эелдэг зангийн сургууль”


Тоглоомоо хураачих гэхээр “Хннн, би тоглоомоо хураахгүй, агаа хураана” гээд гараа зөрүүлээд буруу хараад суучихдаг охиныг маань “За би тоглоомоо хураалаа” гэдэг болгосон ном. (Хийнэ дээ гээд бодоод явж байхад нь тэгчих, ингэчих гэхээр зөрүүдлэчихдэг хүмүүс байдаг даа. Яг тийм байхгүй юу.)


Байгаль дэлхийгээ хайрлах, хүмүүс хоорондын харилцаа, мэдрэмжийг ч бас хөндөж өгсөн агуулга сайтай ёстой хөөрхөн номыг эцэг эх, сөб-ийн багш нарт ээж хүний зүгээс санал болгож байна аа. Гэхдээ эхлээд мэдрэмжийн талаар, уур хүрэх, атаархах, гуниглах үед ямар санагддаг тухай ойлгуулсан ном уншиж өгвөл зүгээр санагдсан. Би бол Жангар редакцаас гаргасан туулайтай цуврал номыг уншиж өгч байсан.


Зургууд: 5 настын маань зурсан номын дүрүүд













Comments


bottom of page