Хэн ч билээ, хэзээ ч билээ, танай Японууд аймар “зомби” тээ гэсэн үг санаанаас гардаггүй юм. Араатанлаг гэдэг утгаар нь бус “амьгүй, сүнсгүй, уйтгартай” гэснийг тэгж илэрхийлсэн хэрэг. Маргалдаж мэтгэлцмээр байвч, бас ч үгүй үнэний ортой л…Өглөө оройн галт тэргэнд хөмсөг атируулан үүрэглэн суугаа, цог золбоо муутай Япончуудыг харахаар “хийморь” гэдэг үгийг ухаж ойлгох шиг болдогсон. Номын зохиолч Китагава Ясүши яг л үүнийг гол дүрээрээ дамжуулан стресс ихтэй нийгэмдээ цуурайтуулсан санагдлаа.
Ээлжлэн солигдох өдөр хоногуудад хүн юугаа хамгийн их гээдэг юм бол? Хүүхэд шиг “сайхан сэтгэлээ, хязгааргүй баяр хөөр өө, өөдрөг байх” зан чанараа, өөрийн мэдэлгүй элээж үрдэг юм болов уу? Чухамдаа, өдөр тутамдаа өөдрөг байж, эерэгээр харж чадаагүйгээсээ болж “амьдралд тохиолдох аз, аливааг мэдрэх жаргал”-аас алсарчихдаг юм болов уу? Номын тухай бус, номноос буусан бодолд дарагдчихлаа.
Garuna publishing
ТОМё БОДё
Bình luận