top of page
  • Writer's pictureGaruna publishing

Түүхэн дэх хамгийн хүчирхэг философи цагаан толгой ...

Их сургуульд философийн хичээл ороод хэдэн философичийн нэр, хэлсэн үгтэй хоцорсон. Яг юу хэлэх гээд ямар утга агуулгатай байсаныг нь бодоогүй. Сократ тэдэн онд төрөөд би сэтгэж байна тиймээс би оршин байна гэж хэлжээ. Платон НТӨ тэддүгээр зуунд амьдарч байжээ гэсэн там түм мэдээлэлтэй үлдэж. Философийн сурах бичгүүд нойрны эм шиг санагддаг байж. Гэтэл энэ ном тэс өөр юм. Yamcha гэдэг зохиолч философийг адал явдалтай кино болгосон байна. Их сургуулийн философийн сурах бичиг ингэж бичигдсэн бол дурлахаар байжээ.


ТОМё БОДё баярлалаа


Reply: Номын сэтгэгдлээ хуваалцсанд маш их баярлалаа 🙏🙏🙏 Харин тийм ээ. Философичид, философийн багш нар философийг байгаагаас нь хүндрүүлж, хагас ойлгомжгүй байлгахыг зорьдог байж магадгүй шүү. Яг хэлэх гээд байгаа цаад санаа нь аягүй энгийн хөөрхөн байхаар хальт ичдэг ч юм уу кк.
Ямчагийн бас нэг ном байдаг, "14 наснаас эхлэх философи" гээд. 14 настай хүүхдэд зориулж философийг хялбарчилсан ном юм байх даа гээд уншсан чинь эсрэгээрээ философичид бол 14 настай хүүхдийн түвшинд л сэтгэдэг гэж авсан байсан. Яагаад гэхээр..., за за яршиг орчуулаад гаргахаар нь уншина биз ээ.

Comments


bottom of page