top of page
  • Writer's pictureGaruna publishing

За дараагийн ээлжит номоо уншиж дуусгалаа. ...


ТОМё БОДё: Reply - Номын сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа 🙏🙏🙏
Нүүр зурагны номоо хэрэгжүүлж байгаа болов уу?

За дараагийн ээлжит номоо уншиж дуусгалаа. ТОМё БОДё-гийн орчуулгаар Гаруна Паблишингаас эрхлэн гаргажээ.

  1. 1-р бүлэг. Амьд биет гэж вэ?

  2. 2-р бүлэг. 1 эст амьтнаас хүн хүртэлх хамтралын түүх

  3. 3-р бүлэг. Хамтралыг хадгалах механизм

  4. 4-р бүлэг. Бид хэн юм бэ?

зэрэг сэдвээс бүрджээ. Бүтэц, зохион байгуулалт сайтай, хэдий биологийн сэдэвтэй боловч хэн ч ойлгохоор бас уйдахааргүй бичигджээ.


Дунд сургуулийн биологийн хичээлээ сэргээсэн, 1 ба олон эст, митохондри, хлоропласт энэ тэр гэх мэт танил нэрүүд хараад носталжик болоод гоё байлаа. Бас дээрээс нь тухайн үед ойлгоогүй, дутуу мэдсэн зүйлсээ бага боловч гүйцээж, ойлголтоо сайжрууллаа. Тэгээд сурах бичгийн бичлэгээр биш энгийн үгээр хөгжилтэй байдлаар тайлбарласан нь их хөөрхөн байлаа гэж. Анхны эс үүсэхээс эхлээд өнөөдрийг хүртэлх хүн хэмээх бараг л төгсөрсөн загварыг агуулсан амьд биетийн хувьслын замналыг үе шат бүрээр нь цэгцтэйгээр тайлбарлан, уншигчдаа төөрүүлж, алдчихгүйгээр хөтлөн явсаар дуусаж байнаа. Миний хувьд хамгийн сонирхолтой нь үүнээс дүгнэх зохиолчийн сэтгэгдэл байлаа. Магадгүй бид тийм дүгнэлтэд хүрэхийн тулд хувьслын талаар ойлгох, мэдэх шаардлагатай байсан бизээ. Хувьслын түүхээ ойлгож байж, өөрөөр хэлбэл хэн гэдгээ мэдэж байж чи эрх чөлөөтэй болж болох юмаа гэсэн санааг эндээс аван номоо өндөрлүүллээ. Very interesting!








Comentários


bottom of page