https://www.facebook.com/Read with Lham
“0-3 насны хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?” Шиоми Тошиюки
Хүн бүр хүүхдээ бусдаас онцгой гэж бодож хамгийн сайн сайхныг хүсдэг. Тиймээс хайртай үрсээ нялх багаас нь хэрхэн хөгжүүлэх талаар сонирхоцгооё
Энэхүү номд “хэрхэн” буюу “ингэ тэг” гэх шууд зааварчилгаа байхгүй. Харин хүүхдийн гаргадаг ойлгомжгүй зан ааш, үйлдлүүдийг яагаад хүүхэд тань тэгж аашилж буйг тайлбарлаж өгдөг. Тэрхүү шалтгааныг мэдсэнээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдэлд бухимдахын оронд хүүхдээ илүү ойлгодог болно. Энэ нь эцэг эх, хүүхдийн хоорондын нандин холбоо, итгэлцлийг дэмжиж өгнө. Агуулгын хувьд өргөн хүрээг хамарсан ч өөрт таалагдсан хэсгүүдээс товч хүргэе
•3 нас хүрэх үед хүүхдийн тархины хөгжлийн 90% гүйцдэг тул энэ нас хүртэл хөгжлийнх нь суурийг зөв тавьж өгвөл цаашдын амьдралд маш чухал гэж үздэг юм байна. Зохиолчийн хэлж буйгаар хүүхдийн хөгжлийг дэмжих хамгийн чухал хүчин зүйл бол тэднийг сониуч занг унтраалгүй, амьдралын туршлага суухад араас нь дэмжлэг үзүүлэх нь эцэг эхийн хийж чадах хамгийн чухал зүйл юм.
•Эрх хүүхэд
Эрхлэх, эрхлүүлэх гэдэг хоёр өөр ойлголт. Хүүхэд эцэг эхдээ эрхэлж сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж
аюулгүй мэдрэмжийг авдаг. Харин эцэг эхчүүд өөрсдөдөө таатай мэдрэмж авахын тулд хүүхдийнхээ хийж чадах зүйлийг өмнүүр нь орж хийх зэргээр эрхлүүлэх нь хүүхдэд сөрөг нөлөөтэй.
•Эрт боловсролын тухайд
Орчин үед хүүхдийг эхийн хэвлийд бойжиж эхэлсэн цагаас нь эхлэн олон төрлийн аргаар хөгжүүлдэг болсон. 1 настай хүүхэд олон орны далбааг андалгүй нэрлэж, үсэг, тоо мэддэг болсон. Гэвч эрт боловсрол хэр үр дүнтэй вэ?
Эцэг эхчүүд өөрсдийн хүсэлд нийцүүлэхийн тулд хүүхдийг хэт багаас нь боловсрол олгох гэж хүчлэх нь тухайн үедээ үр дүнд хүрч буй мэт санагдах ч өсвөр насанд хүрээд ирэхэд хүүхдийг идэвхгүй болгох магадлалтай. Тэгээд ч хүүхэд аливааг ухамсартай ойлгож
чаддаг болохоос нь өмнө заасан зүйлсийг хүүхэд цээжилж тогтоох боловч сайн ойлгодоггүй. Иймд хэт хүчлэх нь тухайн зүйлд идэвх сонирхолгүй болгодог. Харин хүүхдийнхээ сонирхож буй зүйлийг нь шүүж шүүмжлэлгүй дэмжих байдлаар явбал илүү үр дүнтэй. Хүүхэд өөрөө байгалиасаа сурах инстинкттэй тул зөв талаас нь зохих
дэмжлэгийг өгөх нь чухал.
Comments