top of page
  • Writer's pictureGaruna publishing

🧠 Баруун тархи, Зүүн тархи 🧠

(Уншигчийн сэтгэгдэл)

fb page: Tuvshin Goo

Санал болгохгүй байхын аргагүй номууд гэж байгаад байх юмаа.

Бодлынхоо, тархиныхаа, ухамсрынхаа, биеийнхээ учрыг олж хужрыг тунгаая гэж эрэлхийлж яваа хүмүүст ялангуяа энэ “Зүүн Баруун тархи” гэх ном нэн хэрэгтэй ном байна. Хүнд адармаатай сэдвийг зохиогч нь мааш амархан бас их хөгжилтэйгээр бичжээ. 30 жил өөр дээрээ ажиглалт хийсэн япон эмэгтэйн энэхүү номын орчуулга ч маш сайн хийгдэж. Бүр торойхгүй дотогш нэвтэрч байх юм.


Хүүхдийн ном гэж андууравзай. Бодлоо “өөрийгөө” гээд андуурчаад яваа насанд хүрэгчид зориулсан ном шүү. Бид нийгмээрээ, нийт олонхоороо нэг тийм буруу гэж бодохгүй буруу яваад байгаагаа харахад тус болохоор ном байх юм.

Тархины талаар уншсан нилээн хэдэн номууд дундаас энэ бол ойлгоход амархан бас их энгийн тайлбарлаж. Монголчууд бидний хайж байгаа олон асуултад хариулт өгч чадахаар ном санагдав.

Үнэ нь нэгхэн таваг хоолны мөнгөөс ч хямд байв.


Голлох номын дэлгүүрүүдэд байршлаа. Үнэ 22,000₮
Хүргэлтийн захиалгын утас: 88053104




Comments


bottom of page