Ямча
Д.Энх-амлагалан·Follow - tuuchee.saffo
Амьдрал одоо цагт л төгс Г.А
"Томё Бодё"-ийн орчуулсан "Аз жаргалд хүргэх философи ба түүхэн дэх хамгийн хүчирхэг Ницшегийн сургаал" номыг уншиж дууслаа. Ажил, хайр дурлал нь бүтэлгүйтэж амьдралаас утга учир эрсэн Акихо охин болон түүний багш хоёрын харилцан яриа хэлбэрээр өрнөх уг ном Ницшегийн сургаал, экзистенциализмын талаар энгийн үгээр энгүүн ихийг өгүүлнэ.
-Хүн нийгмээс тулган хүлээлгэсэн хий хоосон үнэлэмжийн хэмжүүрт баригдаж , өөрийгөө аз жаргалгүй хүн болгон хувиргадаг.
- Хүн утга учир ,зорилгогүйгээр ертөнцөд унан ирсэн "БОДИТ ОРШИХУЙ" төдий боловч бүх зүйлийн утга учрыг үгүйсгэвэл "нихизм"-ийн тойрогт унана. (амьдралын бахдалгүй болно)
Тиймээс бодит оршихуйтайгаа нүүр тулж, одоо цагтаа бүрэн дүүрэн амьдрахад суралцах нь хорвоог жаргалтайгаар гэтлэх арга юм.
Угаасаа хайр дурлал ,амжилт зэрэг туйлын абсалют зүйл бүгд нуран унацгаана. Ирээдүйг хичнээн өөдрөгөөр төсөөлсөн ч ирээдүй бол өдөр, цаг , секундээр хумигдаж буй туйлын барьцгүй зүйл бөгөөд маргааш өглөө ч ямар нэг золгүй байдлаар нас нөгчиж болох тул хүнд буй хамгийн том баялаг, баталгаат зүйл бол ОДОО ЦАГ л юм даа.
Цор ганц , үнэнч хайр гэдэг ойлголт ч хийсвэр төсөөлөл ба энэ ертөнцийн хаа нэгтээ хэд хэдэн хайртай байхыг зөвшөөрдөг нутгууд байдаг тул энэ нь "бүс нутгийн шинжтэй" байж болох талаар ч өнцөг байна. Өө тэгээд оюутан байхад Ницшегийн зарим ишлэлүүд нэг тийм хүнлэг бус хатуу санагддаг байж билээ. Үүнтэй холбоотой арай өөр өнцгийн тайлбар ч байна лээ. Ер нь хөөрхөн ном байна. Уншаарай.
Comments